55 страница15 июля 2016, 05:10

CHAPTER 50

-Гэгээ-

Бид өглөөний цайгаа уусаар уур амьсгал хачин байлаа.Бид үнэндээ идэхгүйгээр хоолоо зүгээр л хатгаж байв.

"Би-" бид нэгэн зэрэг хэлэх нь тэр.

Бид инээсэн ч илүү гунигтай,аймшигтай инээд шиг сонсогдож байв.Өнгөрсөн шөнө шиг жаргалтай биш.

"Чи эхлээд" хэмээн Сэүн хэлэх аж.

Би толгой дохин сэрээгээ доош тавиад "Би,энэ..." би Сэүн рүү харлаа.Бурхан минь,тэр зүгээр л над руу ширтэж байхдаа яаж секси харагддаг юм бэ? би толгой сэгсэрлээ.Би энийг хэлэх хэрэгтэй.Сэүн бага зэрэг толгойгоо гэлжийлгэх аж.

"Бид гэр рүүгээ харих хэрэгтэй гэж бодож байна" би эцэст нь хэллээ.Би гүнзгий амьсгаа аван Сэүний хариултыг харахаар дээр харав.

"Би ч бас тэгэж бодож байна" тэрээр тайван хэллээ.Би гайхширч орхих нь тэр.Би өчигдөр шиг түүнийг дургүйцнэ гэж бодсон.Үгүй ээ,бид одоохондоо явж болохгүй ээ.Хэрвээ бид явбал бидэнд дахиж ийм үе олдохгүй гэх ямар нэг зүйл...энийг ойлгож амжаагүй байхад хариултанд бага зэрэг найдвар тавьсан ч тийм зүйл болохгүй гэдгийг би мэдэж байлаа.Бид буцах хэрэгтэй.

"Би үнэхээр хүсэхгүй байгаа ч бид юу хийж чадна гэж?" Сэүн гунигтай харцтай хэлэх ажээ."Бодит байдал хмм?"

"Би энийг үзэн ядаж байна"

"Би ч бас..."

Бид хоёул босон,Сэүн гарнаас минь салаавчлан хөтлөн үнсээд "Явцгаая..." энэ биднийг буудлаас гарахаас өмнөх сүүлийн үг байлаа.

Цагийн дараа бид манай гэрийн өмнө ирэх нь тэр.

"Чи надтай орохгүй гэдэгтээ итгэлтэй байна уу?" Сэүн асуув.

Би толгой дохиод "Тийм ээ...би ээжтэй ганцаараа ярилцах хэрэгтэй.Энэ шилдэг арга..." би инээмсэглэх аж.

"За" Сэүн гарыг минь атган" Хэрвээ ямар нэг зүйл болвол над-" Сэүн санаа зовон хэлнэ.

"Би залгана аа" хэмээн түүнийг яриаг тасалж орхив.

Тэр толгой дохиод цонхоор харахад би ч бас харан ээжийг гэрийн гадаа зогсож байгааг харлаа.Ээж хоёр хоног байтал яг л жил унтаагүй юм шиг харагдаж байв.

"Энэ миний дохио гэж бодож байна.." би тоглоом хийх бол Сэүн инээж,инээмсэглэсэнгүй.Тэр дахин гарыг минь атгаад духан дээр минь үнсэн,би сүүлийн удаа түүн рүү инээмсэглээд машинаас буув.Сэүн яван,би удаанаар ээж рүү алхав.

Би доошоо гутал руугаа ширтэн "Намайг уучлаарай-" хэмээн хэлэх гэж байхад ээж намайг тэврэн яриаг минь таслах нь тэр.Ээж намайг чангаар тэвэрч..бас уйлж байна?

"Чи хаана байсан юм? би чамд үнэхээр санаа зовсон"

"Ээжээ..."

"Намайг уучлаарай,би тань руу орилох хэрэггүй байсан юм" ээж надаас холдоход би ээжийн царай будагтай харласан байгааг харлаа.Би цочирдож орхилоо.Би түүнийг над руу уурлаж,орилно л гэж бодсон гэтэл уучлалт гуйж байгаа юм уу?

"Ээжээ..." би давтан хэлэн,үнэхээр гайхаж байлаа.

"Би чамайг тэр бичлэгэн дээр хараад уурлан хэлэх хэрэггүй үг хэлсэн байна лээ.."

"Зүгээр ээ" хэмээн би итгэлтэй биш хэлэв.

"Үгүй ээ,чи бол миний бяцхан охин,миний цорын ганц үр.Би чамайг өвдснөөс чинь илүү ихээр өвтгөх гээгүй юм" ээж миний хацарнаас нь илсээр мөрнөөс минь барих аж."Намайг үнэхээр уучлаарай,уучлаарай" хэмээн дахиад тэвэрлээ.Би ээжийг буцаан тэврэхэд ээж үргэжлүүлэн ярих ажээ."Бурхан минь,би чамайг зугтана гэж бодоогүй шүү дээ.Би чамайг ямар ч хоол,унтах газаргүй төөрчих нь гэж айсан"

Би холдон чин сэтгэлээсэй инээмсэглэн "Зүгээр ээ,ээжээ.Бас..намайг уучлаарай ээжээ.Миний хэлсэн тэдгээр үгс..."

Ээж толгой сэгсрэн "Үгүй ээ,үгүй.Чиний зөв.Би хэзээ ч энд байгаагүй.Бурхан минь,би муу худалч,чадахгүй байж амлалт өгөөд л.Аавгүйгээр чинь би үнэхээр эмх цэгцгүй болчихсон тийм үү?"

Би хурдхан шиг толгой сэгсэрээд "Үгүй ээ,үгүй ээжээ.Та төгс.Б-би зүгээр л танд хүнд цаг үе өгчихсөн"

Ээж тайвшран инээмсэглээд "Дотогш орцгооё..."

Би толгой дохин хаалган дээр Эмилиг байгааг харан түүн дээр очихдоо чангаар тэвэрлээ.

"Сайн уу?"

Эмили намайг чангаар тэврээд "Чи зүгээр үү?" хэмээн санаа зовон асуув.

"Би зүгээр ээ..."

"Сайн байна,хэрвээ чи зүгээр биш байсан бол би чамайг алах байсан юм чинь" бид хоёул инээлдэх ажээ.

Бид дотогш орон би дээшээ нүүр гараа угаахаар гарлаа.

Эмили гэнэт ар гэрээсээ болоод явах хэрэгтэй болсноо хэлэн түүний хамаатан нь түүнийг ирж авсаар би түүнийг явууллаа.Би ямар муу найз гээч? би яг л аймшигтай хүн шиг санагдаад байна.Тэр надад туслахаар ирэхэд би түүнд их зүйл хийж өгч чадахгүй,тэр одоо явчихлаа.Би санаа алдах ажээ.

"Ханна.." ээж намайг дуудан,би санаа зовон ээж рүү харлаа.Би өглөөний яриа дуусаагүй гэдгийг мэдэж байсан юм.Жинхэнэ яриа одоо л эхлэх гэж байна."Бид одоо ч бүх зүйлийг талаар...ярилцах хэрэгтэй"

Би толгой дохин,бид буйдан дээр суулаа.

"Сэүний тухайд..."

Би ээж рүү юу хэлэх гэж байгаад нь санаа зовон харлаа.

"Хонгор минь,тэр чамд сайн биш" хэмээн хэлэх нь тэр.

"Ээжээ...би таныг уучлалт гуйж байна гэж бодсон юмсан"

"Би Сэүнд уучлалт гуйгаагүй.Би түүнд дургүй"

"Ээжээ..."

"Өнгөрсөн жилийг сана,чи түүнийг эгдүүтэй гэж хэлсэн гэхдээ энэ тухайд ойлгохгүй байна.Би чамайг түүний хочилж дууддаг байсныг сайн санаж байна,их зантай амьтан,хатуу сэтгэлтэй охин мангас идэж байна,үгүй гэж үү?"

Би доошоо гар руугаа харлаа.Түүний зөв."Гэхдээ энэ бол тэр үед байсан ээжээ,харин одоо энэ бол-"

"Одоо? хэрвээ энэ гэнэт одоо болоод яана гэж? Тэр зөвхөн чамайг ашиглаж байна бас ашиглаж дуусахаараа өөрийнхөө замаар яваад эргэж ирэхгүй.Чи хичнээн их түүнийг хүсэх чинь хамаагүй"

"Гэхдээ энэ бүх цагуудад та түүнд сайхан хандаж байсан шүү дээ...танд хэлэхээс өмнө...?"

"Тэр миний алдаа байсан юм.Би эцэст нь чамайг түүнтэй ярьж чаддаг болгохыг л хүссэн.Тэрний тухай чиний бодлыг өөрчлөх гэж,чиний бодож байгаагаас хүмүүс өөр байдаг гэдгийг заах гэж гэхдээ тэр чамайг ашиглаж байгааг би ойлгохдоо м-миний буруу байсан.Энэ залуу чиний бодож байгаагаас өөр биш"

"Гэхдээ тэр өөр ээжээ.Таны зөв,тэр өөр.Та надад буруу гэдгийг минь баталсан.Одоо яагаад бодлоо өөрчлөөд байгаа юм?"

"Миний буруу хонгор минь,гуйя зүгээр л намайг сонсооч дээ...түүнээс сал" ээж ийнхүү тайван гэгч нь хэллээ.

Нулимс хацраар минь урсан,би дахиад ээжтэй хэрэлдэхийг хүссэнгүй.Магадгүй ээжийн зөв байх.Магадгүй Сэүн бусдаас...өөр биш...гэхдээ надад бол тэр өөр.Би өнгөрсөн хэдэн сар эсэргүйцэх гэж хичээсэн ч Сэүн аавынхаа эсрэг зогсоход л би түүнийг хэн бэ гэдгийг нь хүлээн зөвшөөрсөн юм.Тэр миний хайрлаж,хүсдэг бас надад хэрэгтэй Сэүн.Эмилигийн ч бас зөв.Би гэр бүл,цорын ганц гэр бүл,ээжтэйгээ ч бас харилцах хэрэгтэй.Гэнэт нулимс нүүрийг минь норгох нь тэр.

"Хонгор минь...гуйя зүгээр л надад итгэ" би ээжийн цээжинд уйлсаар ээж намайг чангаар тэврэх ажээ.

-Сэүний талаас-

Би түлхүүрээ цоожны нүх рүү хийсээр санаа алдлаа.Энд орилохоос ч илүү зүйл байгаа.Би хаалга онгойлгон эцэг эхийгээ том өрөөний буйдан дээр сууж байхыг харлаа.

"Сэүн" ээж босон намайг тэвэрсээр ийнхүү хэллээ."Чи зүгээр үү?"

Би зүгээр л толгой дохиод жинхэнэ дайсан руугаа анхаарлаа хандууллаа.

"Биднийг яриул хонгор минь" хэмээн аав ээжид хэлэх ажээ.Ээж над руу санаа зовсон харцаар харсан ч гарыг минь атгаад явлаа.

"Чи хаана байсан юм?" аав босож ирэн над руу орилох нь тэр.

"Яагаад энэ хамаатай юм?" би дургүй хүрсэн байртай хэлэв.

"Тэд чамайг бэлтгэл тасласны чинь төлөө алах гэж байхад нь би юу гэж худлаа хэлж болиулсныг мэдэх үү?"

"Алах? үнэхээр үү ааваа? Та хэтрүүлээд байгаа юм биш үү?"

"Хэрвээ чи ингэсээр байх юм бол ийм л зүйл болно.Чи галзуу юм уу? за яахав,хэрвээ чи Намитай байхыг хүсэхгүй байгаа бол бид энийг чинь шийдэж болно.Гэхдээ тэр хэрэггүй охинтой хичээлээ ялангуйя бэлтгэлээ тасалж байдаг"

"Тэр хэрэггүй биш шүү" би уурандаа ийнхүү хариулж орхив."Ханна надад тэтгэлэг авахад туслах ганц хүн.Тэр хэнээс ч илүү надад чухал хүн"

"За яахав,тэр чиний дүнг ахиулахад туслана гэхдээ тэгээд юу гэж? энэний төлөө тэр чамд хэрэгтэй тэгээд надад хэл л дээ.Тэр чиний өнгөрсөн 4 жилийн хугацаанд хичээж ажилласныг чинь төлөх үү? Тэр чиний амьдралд орж ирэх хүртлээ гаргасан амжилтуудыг чинь өгөх хүн мөн үү? надад хэл л дээ хүү минь"

"Тэгээд хэрвээ би ижилхэн амжилт гаргахгүй бол яах юм? надад тэр тэтгэлэг хэрэггүй,коллеж одоо ч намайг хүснэ.Бас надад та ч хэрэггүй.Та бөгсөөрөө сууж байх хооронд чинь би өөрөө энэ хүртэл явж ирсэн"

Аав зүгээр л инээн "Үнэхээр үү? тэгвэл чамайг өөрөө ажилттай үргэлжлүүлж явах эсэхийг чинь харцгаая"

"Битгий санаа зов доо"

"Хэрвээ чи хүсвэл намайг үзэн яд.Гэхдээ би чамайг бүтээж,яг одоогийн шилдэг чамайг бүтээсэн.Чи ганц л удаа бууж өгөх юм бол хэнд ч хэрэггүй амьтан болно"

Аав хажуугаар минь өнгөрөн "Чи энэ хол ирсэн,битгий энэ цаг хугацаа тэнэг болохдоо ашиглаарай" хэмээн шивнээд явах нь тэр.

Би уурандаа буйдан өшиглөж орхилоо.Би юу хийх вэ?

"Сэүн" би ээжийн дуудахыг сонслоо.Би ээж рүү эргэж харвал ямар ч үггүй ээж намайг тэврэн авах нь тэр.Яг л бүх зүйл зүгээр гэж хэлэхийг хичээж буй мэт гэхдээ тийм биш.Одоо юу ч зүгээр болохгүй.

Би өрөө рүүгээ орон хана цохиж орхилоо.Яаж бүх зүйл үнэхээр яривагтай болдог юм бэ?

Би Ханнагийн дууг сонсох хэрэгтэй байна.Дохио түүний минь хоолойг сонсоход яг л үүрт мэт байлаа.

"Байна уу?" хэмээн Ханна утсаа аван,би хоолойгоо заслаа.

"Сайн уу..." би аль болох тайван сонсогдох гэж хичээж байв.

"Сайн..."

"Мм ээжтэйгээ яаж байна?"

"Сайн" би түүний худлаа ярьж байгааг мэдэж байна.

"Чи эцэг эхтэйгээ яаж байна?"

"Сайн" хэмээн би ч бас худлаа ярьж орхилоо.

Хэсэг зуур чимээгүй байх ажээ.

"Би аль хэдийн чамайг санаад байна" гэж би хэлэх ажээ.

"Битгий тэгэж хэл" Ханна ихэр татан хэлэх нь тэр.Тэр уйлаад байгаа юм уу?

"Яагаад?"

"Зүгээр л битгий тэгэж хэл"

"Гэхдээ би хэлдэг шүү дээ"

"Чи яг л би дахиад чамайг харахгүй юм шиг сонсогдоод байна"

"Уучлаарай,би хэлэхгүй ээ.Тэгвэл надаар юу гэж хэлүүлмээр байна?"

"Мэдэхгүй ээ,ямар нэг жаргалтай зүйл хэл"

"Өнгөрсөн шөнө шиг үү?" би инээж орхилоо.

Би түүний инээхийг сонсох бөгөөд сонсоход сайхан байна.

"Би яг л бид бал сараас хар дарсан зүүдэнд ирчихсэн юм шиг санагдаад байна" хэмээн Ханна хэлэв.

Би юу ч хэлсэнгүй.Би ямар нэг өөр зүйл хэлж чаддаг ч болоосой гэхдээ би ч бас ижилхэн мэдэрч байна.Бид яг одоо байж болох хамгийн аймшигтай хар дарсан зүүдэнд байна.

"Маргааш..." би сэдэв өөрчлөлөө.

"Хмм?"

"Юу ч биш дээ,битгий санаа зов"

"За" хэмээн Ханна урам хугарсан байртай сонсогдоно.

Дахиад чимээгүй байдал үүслээ.Би энэнд дургүй.Би энийг үзэн яддаг гэхдээ засах маш олон зүйл байна бас би яг хаанаас эхлэхээ мэдэхгүй байна.

"Ммм...би явах хэрэгтэй байна.Дараа ярьна аа" би утсаа таслаад нүдээ анилаа.

-Гэгээ-



55 страница15 июля 2016, 05:10