Миний хайртай фанфикны тухай..
За би гэдэг хүн өгүүллэг бичиж бас орчуулахын тулд олон өгүүллэг уншиж, их зүйл сурч авдаг юм. Тэгээд гадаад, дотоод гээд олон өгүүллэг уншсаныхаа хайртай гэсэн өгүүллэгээ та нартайгаа хуваалцаж төрсөн сэтгэгдэлээ хэлье.
Гадаад
1. Би Эксо хамтлагийн Чанёолтой үерхдэг.
Зүгээр л уйл. Бас дахин дахин санах бүртээ уйл. Миний хайрын өгүүллэг болохоор тэр юм уу. Зүрхэнд минь хамгийн ихээр хоногшсон өгүүллэг билээ. Би анх орчуулж эхлэсэн үе болохоор тааруухан орчуулсан санагддаг. Яг л бодит амьдрал нь юм шиг. Одоо ч харуусдаг. Бодох бүрт уйлах шахдаг. Хэтэрхий сайн охин шүү дээ. Би Чанёолд Ёнагаас өөр хэнийг ч суулгамааргүй л байдаг. Гэхдээ өгүүллэг шүү дээ.
2.Нууц хадгалагч
За ёстой төгс өгүүллэг. Хоёр бүлэгтээ өгүүллэг. Би эхний хэсгийг оруулсан байгаа. Зарим нэгэнд нь таалагдаагүй, зарим нэгнийх нь хайртай өгүүллэг болсон. Харин миний хувьд хамгийн төгс нь юм аа. Яагаад гэвэл би энэ өгүүллэгнээс догдлох, шаналах, гуниглах, уйлах гээд бүх мэдрэмжийг авдаг юм. Хамгийн гол нь би өөрөө cheating өгүүллэгт их дуртай тэгээд тэдний Киког хуурч байгаа, цаашлаад адармаатай хайр нь хэрхэн өрнөх бол Жиюн яаж хайрлах бол гээд бүх зүйлийг бодож төсөөлж уншиж ирсэн. Миний санахын доод тал нь 10 удаа уншиж, одоо ч бүх мэдрэмжийг авдаг. Хоёр дугаар бүлэг дээр тэр бүх зүйл гарна аа. Тэгээд ороод эхлэхээр уншаарай. Таалах нэг нь таалаад, таалахгүй нь зүгээр ээ. Миний дуртай зүйл та нарт таалагдах албагүй шүү дээ.
3. Улаан дарс
Бас удахгүй орох өгүүллэг. Энэ болохоор Жиюн (Big Bang), Жүхён (Red Velvet Irene) гол дүртэй өгүүллэг. Тэгээд надад бол бас төгс өгүүллэг. Ер нь фф-н нэгэн хэвийн төрлийг эвдсэн өгүүллэг гэж боддог. Учир нь hardcore +18, айдолуудын амьдрал гээд. Бас догдолмоор гунигламаар өгүүллэг. Төгсгөлд нь би хамгийн дуртай. Нэгэн нууцийг дэлгэхэд энэ өгүүллэг харанхуй, адармаатай мэт боловч аз жаргалтай төгсдөг. Орж эхлэхээр уншаарай. Бас энэ хоёрыг дэмжихгүй бол битгий уншаарай. Сэтгэцэд чинь гүн нөлөөлж магадгүй.
4. Tickler
Энийг бүгд мэдэх байх аа. Бибиби мундаг админ орчуулаад араас нь би хагас ухас арай гэж орчуулсан. Бас л төгс +18 тийм биз дээ? Нарагийн хайрынхаа төлөө тэмцэж байгаа нь дараа нь Тау ямар их хайртай болдог билээ дээ? Надаар хэлүүлтгүй та нар ямар мэдрэмж өгдөгийг сайн мэдэх байх
5. Түүний харанхуй тал
Зүгээр л дуус2. Хаанаас яагаад ч учирсан хоёр юм? Яаж ч хайрлаад байгаа юм? Бас орчуулах гэж их хичээсэн. Бичих бүртээ тэдний энэ нялуурлыг зогсоогоосой эсвэл намайг ийм хүнтэй учруулаасай гэж их бурханд залбирсан. Өөрийнхөө ямар төмс юм бэ гэдгийг бодож санаа алдаж суугаа юм чинь. Өгүүллэг болгонд өгдөг мэдрэмж гэж байдаг шүү дээ. Харин энэ өгүүллэг зүгээр л хүний төмс юм байна гэдгийг мэдрүүлж, атаархуулж суухад л хүргэнэ хаха.
Гадаад өгүүллэгнээс өөр олон ч өгүүллэг уншсан тэгээд энэ тав л хамгийн шилдэг нь байсан. Мэдээж ихэнх нь та нарт хүрчихсэн байгаа.
Монгол
1. You've fallen for me 1,2
Монгол гол дүртэй өгүүллэг. Бүгд л мэдэх байх аа. Ямар төгс гээч. Бас яаж хайрлаад байгаа юм бэ? Амьдралын хатуу зөөлөн, аз жаргал зовлонгийн голыг нь яг олчихсон. Зөөлөн нь хатуугаа барьж иддэг шүү дээ. Хэсү, Сэүн хоёр яг л тийм. Бас Сэүн гол дүр нь болсонд бүр төгс. Хүйтэн гэмээр юм шиг мөртлөө ямар романтик билээ.
2. Бидний л итгэх үлгэр
За бас бүгд мэднэ. Уншигч бүрийн хайртай өгүүллэг биз. Тэдний ярьж буй байдал, хоч, үйл хөдлөл гээд ямар эгдүүтэй гээч. Бас их сайн орчуулж найруулсан. Хамгийн эгдүүтэй өгүүллэг шүү. Сэүний хүйтэн байдал хамгийн ихээр чимж өгсөн. Бас фантастик өгүүллэг болохоор бүр ч өвөрмөц.
3. Alice-н мэдэхгүй ертөнц.
Кпоп фф биш л дээ гэхдээ хэн энийг төгс биш гэх юм бэ. Би бүр ганц шөнийн дотор үүр цайтал уншиж уйлж байсан. Би одоо ч төгсгөлийг нь боддог. Үхээ болов уу үгүй болов уу. К-тай суусан болов уу үгүй болов уу. Зохиолчоос нь S2 гаргаад өгөөч ч гэж гуйдаг.
4. Ногү хатан
Түүхэн өгүүллэг. Цаг хугацааны гажуудлаас үүссэн хосууд. Маш их догдлуулж айлгадаг. Худалч хүнд Scarlet Heart-с ч гоё болсон санагддаг. Яаж тийм санаа төрсөн юм бэ ч гэж атаархдаг. (би өөрөө санаа гаргахдаа их муу) Түүхэн фф ховор болохоор бас их өвөрмөц төрөн гарч ирсэн. Монголын фф түүхэнд нэгэн амжилт юм уу даа.
5. Our times
Энэ их энгийн их сургуулийн хайрыг харуулдаг. Би бичигдэж буй тэр үед их сургуульд орж байсан үе. Тийм болохоор яг энэ өгүүллэгийг хүсэж байсан болохоор сэтгэлд их үлдсэн. Энгийн бүхэн сайхан байдаг шүү дээ.
Миний өөрийн
1. TOY
Өөрийн бичсэн өгүүллэгнээс ганцхан би энийгээ л хамгийн сайн нь гэж хэлнэ. Учир нь миний хувьд хамгийн дэвшилттэй, ахиц гарсан өгүүллэг болсон. Садист ч юм шиг хагас дутуу бичсэн л дээ. Гэхдээ бичих ур чадвар, найруулга зүй гээд бүх талаараа би хамгийн сайжирсан өгүүллэг. Намайг нээж өгсөн гэх юм уу.
За ингээд өөрийнхөө топ 10 өгүүллэгийг та бүхэнтэйгээ хуваалцлаа. Ихэнх нь бараг Сэүнтэй байдаг бололтой. Миний хувьд угаасаа Сэүн фф-н хаан л даа тийн тхх. Та нар ч бас энэ дундаас уншсан өгүүллэгийнхээ сэтгэгдэлийг хуваалцаарай. Тэгээд цаашаа бас таалагдсан өгүүллэгүүдээ ингээд оруулна аа. Энэ хүртэл уншсанд баярлалаа.
