4 страница30 июля 2017, 09:44

Миний хайртай зохиолуудын тухай...


Энэ удаа өөрийн дуртай кино мөн ном, манга, аниме гээд бүх дуртай зохиолынхоо талаар хэлж бас ярилцъя. Энийг бичиж байхдаа дээрх дууг сонсож байсан болохоор хийчихлээ :))

Кино

1. Ja Myung Go 

Солонгос драмнаас энэ хамгийн шилдэг нь. Манай Сүён оннигийн найз залуу тоглодог. Түүхэн, романс драма. Маш азгүй хувь тавилантай хоёр л доо. Бусад кино шиг, хайрлалцаад хатан, хаан нтр болоод дуусдаггүй юм. Хоёр өөр улсын ханхүү, гүнж хоёр хоорондоо дайтаад, ханхүү нь энэ гүнжийн эгчтэй суугаад их адармаатай. Гэхдээ төгсгөл нь л хамгийн зэвүүн хаха. Нэг нууц хэлэхэд "Миний үзэсгэлэнт боол 3"-н төгсгөл энэ киноноос санаа авсан юм. Юу вэ гэвэл эцэстээ хоёр улс хоорондоо дайн хийгээл энэ хоёр хоорондоо тулалдаж байгаад эцэстээ хамтдаа нэгнийхээ сэлмэнд зоогдоод хамтдаа тэврэлдээд үхдэг юм. Энэ л романтик юм шиг мөртлөө содон төгсгөл. 

2. The third way of love 

Бас л гунигтай төгсгөлтэй кино. Дэндүү уур хүрмээр, зохиолчийг нь боогоод алчихмаар санагдаад байдаг юм. Бас хамгийн гоё нь энэ хоёр амьдрал дээрээ ч үерхдэг. Ёооё бүр хайр хүрээд байдаг юм. Энэ ах ч царайлаг, гол дүрийн эгч ч хөөрхөн. Би ер нь киноны гол дүрийн хүмүүсийн царайг харж үздэг болохоор хаха. 

3. Love O2O 

Энэ кинотой бол юу ярихав ээ нээрээ. Төгс шүү дээ. Ямар ч атаа жөтөө, балиар заваан хор хутгасан хардаж сэрдсэн, эсэргүйцсэн нтр юу ч байхгүй. Зүгээр л төгс хайр гарна. Гол дүрийн хоёр ямар царайлаг, хөөрхөн хоёр гээч. Бас их хөгжилтэй, романтик. Гол дүрийн залуу хүйтэн мөртлөө аймар хайртай бас романтик. Бас нэг зүйл нь оюутны амьдралыг үнэн гоё гаргачихсан. Миний оюутны амьдрал ийм байгаасай л гэж мөрөөдөж сууна даа. Даанч би чинь төмс шүү дээ. 

4. American horror story 

Анх надад Саруул санал болгож байсан юм. Анх цус, аллага нтр хараад тийм ч сайхан байгаагүй л дээ. Гэхдээ сүүлдээ бүр донтоод 3-р бүлгээс эхлээд өнөөх аллага нтрыг нь нүд цавчихгүй үздэг болсон. Хүмүүсд хэлэхээр балиар садист кино гэдэг юм. Гэхдээ л энэ чинь сайхан кино шд. Надад 3, 5 хамгийн их таалагддаг. Садист-н хажуугаар бас их романтик шүү. Би 6 бүлэг үзээд хоёр зүйл дээр л хамгийн их шоконд орсон. Эхнийх нь 1-р бүлэг дээр охин нь үхчихсэн байдаг шдээ тэгээд цогцосыг нь харуулдаг хэсэг. Хоёрт нь 5-р бүлгийн нөгөө Жонн гээд тэр алуурчин байсан хэсэг. Энэ хоёр дээр амаа ангайтал цочирдсон доо. Бас Lady Gaga үнэн солиотой ёооё бүр шүтмээр. 

5. Doctor Who 

Бүх бүлгийг нь үзэж байсан. Энэ кино сансар, огторгуй гээд бидний хэзээ ч төсөөлөхгүй, итгэмээргүй зүйлсийг гайхалтайгаар харуулсан байдаг болохоор би хамгийн дуртай. Гэхдээ нэг зүйл нь үргэлж хамтрагчаа сольж байдагт нь дургүй. Нэг л хүүхэнтэйгээ явбал гоё шд. Гэхдээ мэдээж тэгэж байж л кино сонирхолтой болно шүү дээ. Харин хамтрагч хүүхнүүдээс нь Кларад хамгийн дуртай. Төгсгөлийн ангид дээр нь бүр энгийн sad кинонд уйлдаггүй мөртлөө тэр ангид асгартлаа уйлж билээ. Докторын тэнэг, хайнга зан нь киног бүр гоё чимж өгдөг. 

6. Harry Potter 

Энэ кино, зохиолтой бол хэн ч юу ч ярихгүй байх. Зүгээр л дэлхий нийтэд хүлээн зөвшөөрөгдсөн хамгийн шилдэг нь шүү дээ. 

Аниме, Манга

1. Fairy tail 

Миний хамгийн дуртай аниме шүү дээ. Гурав гаран жилийн өмнө таван шөнийн дотор бүх ангийг нь үзэж байсан. Энэ зун өгүүллэгээ бичихийн хажуугаар хоёр удаагаа үзсэн. Нацү бас л тэнэг, хайнга болохоор энэ зохиолыг чимдэг. Аниме ч гэлээ маш их зүйл сурмаар шүү. Нацү луугаа хайж байгаа шиг хэзээ ч битгий бууж өг, нөхөрлөсөн бол гэр бүл, хамгийн эрхэм нандин хүмүүсээ гэж бодож тэднийхээ төлөө тэмцэж, хажууд нь түшиг тулгуур болох хэрэгтэй гээд л. Сурах зүйл бас их шүү дээ. 

2. The sex contract 

Энэ болохоор манга. Бидний фф шиг л зохиол. Хүйтэн, баян, playboy захирал, энгийн нэг охины тухай л юм даа. Тэгээд нэг секс гэрээ үсгээд л. Гэхдээ өчнөөн анги явчихаад байхад энэ охин одоог хүртэл унтаагүй л байгаа. Бас захирал нь яагаад ч унтахгүй байгаа юм тэгсэн мөртлөө энэ охиноор тоглох их дуртай. Зэвүүн хүйтэн мөртлөө бас л романтик манга. 

3. The Bride of Water god 

Нөгөө алдарт киноны зохиол буюу манга. Бас л тасархай шүү дээ. Энэ залуу нь үнэн романтик гэхдээ нэг юм нь бага зэрэг ядаргаатай, удаан өрнөлтэй. Би бүр сүүлдээ юу ч болоод байгааг нь ойлгохгүй л яваа. Киноны гол дүрийн эмэгтэй таалагдахгүй байгаа болохоор уур хүрээд үзэхгүй байгаа. Яг зохиол шигээ эсэхийг мэдэхгүй л байна. Манга нь л лав гоё. 

Ном

1. Fifty shades of Grey цуврал гурван ном.

За энэ зохиол жинхэнэ романтик бас нэмэх төрлийн зохиол. Садистыг нь хасвал романтик нь "Түүний харанхуй тал"-н Америк хувилбар юм уу гэмээр. Гэхдээ хамаагүй илүү л дээ, бүрэн хэмжээний зохиол ном болохоор. Уншаад л шууд ийм баян нөхөртэй болох юмсан гээл. Хүйтэн хөндий, баян залуу маань Аннад дурлаад шалдаа бууна даа хөөрхий. Тэр нь л зохиолын гол хэсэг юм уу даа. Кино бол үнэн зохиолыг алаад хаячихсан, тэрийг дурсаад ч хэрэггүй. 

2. Ану хатан 

Би монгол гэхээсээ илүү гадаад зохиол их уншдаг. Тэгээд их сургуульд ороод л монгол зохиол уншиж эхлэсэн юм. Тэгэхэд миний хамгийн анхны монгол зохиол энэ байсан юм. Тийм ч болохоор надад их гүн үлдсэн л дээ. Бүгд л мэдэж байгаа байх. Хүмүүжил, тэмцэл, бодол гээд эмэгтэй хүний үлгэр жишээ авах ёстой хүн болов уу. Мэдээж Сорхугтани хамгийн үлгэр жишээ эмэгтэй шүү дээ. Галдан Бошигт-д уур хүрээд байдаг юм. Өөрийг нь хангалттай хайрлаж байсан эмэгтэйг бодолгүй, дүүг нь хатнаа болгодог. Хэсэг хугацаанд хайр нь хөрсөн мэт санагддаг юм. Тухайн үедээ хаад, ноёдууд олон хатан авдаг байсан болохоор би уурлаад ч яалтай билээ. Гэхдээ л Тулуй ганц хатантай болсон шүү дээ хаха уур хүрчлээ. 

Тэгээд өөр олон зохиолууд уншсанаас энэ хоёр л бэст байсандаа. 

Та нар ч бас сэтгэгдэлээ хэлээрэй, бас асуух зүйл байвал асуугаарай. Бодлыг минь сонсож, хүндэтгэсэнд баярлалаа. 

4 страница30 июля 2017, 09:44