19 страница23 января 2016, 17:54

CHAPTER 15...

Би эргэн гэртээ ирээд гэрийн даалгавараа дуусгахаар шийдлээ.Би Сэүнийг ирэхэд нь хамт баймаар байна.Сэүн бэлтгэлээсээ тарсанаас хойш аль хэдийн 3 цаг өнгөрсөн байлаа.Гэтэл тэр над руу мессеж бичсэнгүй.Тэр бараг л гэртээ харин шүршүүрт ороод,гэрийн даалгавараа дуусгачихсан байх эсвэл эцэг эхтэйгээ оройн хоол идэж байгаа эсвэл....би зүгээр л маш олон шалтгаан гаргаж ирэхээр хичээж байлаа.Сэүнийг хүлээсээр кино үзэхээр шийдэн,удалгүй кино маань ч дуусан шүршүүрт орохоор шийдлээ...Одоо 10:30 болж байв.Сайхан,халуун шүршүүрт орсоны дараа унтлагны хувцасаа өмсөөд утсаа харвал тэр одоо ч над руу мессеж бичээгүй байлаа.Одоо аль хэдийн 12 цаг болжээ.Маргах эсвэл бууж өгөх ч биш,би зүгээр л жоохон хүлээхээр шийдлээ.Нүд минь анилдан...би удаанаар унтаж эхэллээ.Би хэр удаан унтсанаа мэдэхгүй байна гэхдээ утас минь шөнө дунд дуугарах нь тэр.

Би утсаа аван: байна уу?

Сэүн: сайн уу,уучлаарай сэрээчихсэн үү?

Тийм ээ,тэр намайг сэрээчихлээ гэхдээ би: үгүй ээ,би зүгээр л нүдээ аньж эхлэж байсан юм

Сэүн: амлалт одоо ч хэвээрэй юу?

Би: мхммм

Сэүн: би гадаа байгаа болохоор сайн байна

Би хаалга онгойлгохоор доошоо буун,ээжийг сэрээхгүйг хичээж байлаа.Ээж намайг унтахаас хоёр цагийн өмнө ирсэн юм.Надаас яагаад унтахгүй байгааг асууж,би түүнд номоо дуусгахаар хичээж байгаа гэж хэлсэн л дээ,мэдээж худлаа.

Би хаалга онгойлгон Сэүн цагаан цамц,жинстэй бас ядарсан инээмсэглэлтэй зогсож байлаа.

Би: сайн уу?

Сэүн: сайн уу?

Бид миний өрөө рүү яван ороход би ядарч байсан болохоор шууд л ор руугаа явлаа.Би нүдээ аниж байсан болохоор Сэүнийг өмд,цамцаа тайлж байна хэмээн төсөөлж байв.Удалгүй би Сэүний гарыг бэлхүүсээр минь ороож,цээж нь намайг налахыг мэдэрлээ.Тэрээр намайг өөр рүүгээ харуулан эргүүлээд,татан би түүний энгэрт түгжигдэх нь тэр.

Маргааш өглөө нь...

Би толгой хатуу цээжин дээр байхыг мэдэрсээр сэрлээ.Энэ үнэхээр унтахад сайхан юм.Гэхдээ энэ Сэүн гэдгийг ойлгох хүртэл шүү дээ.Тэр яваагүй,одоо ч энд унтаж байна.Хажууд минь хэвтэх царайлаг залууг харахын тулд нүдээ хурдхан шиг нээлээ.Түүний нүд одоо ч аниатай байх бөгөөд гар нь бэлхүүсээр минь ороосон хэвээр байлаа.Би одоо ч түүний энгэрт байна,энэ надад эрвээхэй өгч байв.Би түүний онцлог шинжийг тодорхойлж эхлэн,эрүүнээс нь эхэллээ.Би уруул дээр нь ирэхэд хуруу минь зогсох нь тэр.Уруулыг нь ширтсээр түүнийг үнсэхийг хүсэж байв.Түүний сэрээчих болов уу?

Би хурдхан шиг уруул дээр нь үнссэн ч...тэр сэрсэнгүй.Би түүнийг унтуулахаар шийдэн дээгүүр нь даван цаг харвал 6:07 болж байв.Гэнэт би Сэүний гар бэлхүүсээр минь барихыг мэдрэн,тэрээр намайг дээрээ гарган суулгах нь тэр.

Сэүн одоо ч бэлхүүсээс минь барисаар: сайн уу?

Би: сайн уу?

Сэүн гуянаас минь барисаар: би энэ шөнийг урт байгаасай гэж найдаж байсан юмсан гэтэл би оройтчихож тийм үү?

Би цээжнээс нь барин: хоцорчихсон хэмээн хэлээд бид инээлдэн Сэүн байрлалаа засан,би одоо ч түүний өвөр дээр байлаа.Тэр ярихаас өмнө...бид нэгнээ ширтэж байв.

Сэүн намайг үнссээр: өглөөний мэнд

Би: өглөөний мэнд "буцаан үнсэх"

Бид нэгэндээ жижигхэн үнсэлт өгөн,нэгнээ ширтсээр дахиад чимээгүй байдал ноёрхлоо.

Би: чи одоо ч энд байна "сандран доош харах"

Сэүн миний үсийг самнасаар: би одоо ч энд байна "үл ялиг инээмсэглэх"

Би: я.я.яагаад? "ээрэх"

Сэүн: намайг энд байлгамааргүй байгаа юм уу?

Би: тийм биш ээ,зүгээр л...

Сэүн ёжтой инээн намайг үнсээд надаас нэг гараа аван,түлхэн дээр минь гарсаар би орон дээр хэвтлээ.

Сэүн: би чамайг одооноос илүү ихээр хөгжөөнө гэдгээ амлаж байна за юу?

Би: за...гэхдээ ээжийг орж ирэхээс өмнө чи явах хэрэгтэй "инээх"

Сэүн: чиний ээж надад дуртай шдээ,ээж чинь чамтай бүхэл өдөржин хэвтсэн ч дургүйцэхгүй гэдэгт итгэлтэй байна гэж хэлээд толгойгоо цээжин дээр минь тавилаа.Энэ сайхан сонсогдож байгаа ч бид болохгүй гэдгийг би мэднэ.Ээж бидний юу хийсэн талаар юу ч мэдэхгүй,Бас хэрвээ мэдэх юм бол надад үнэхээр урам хугарана.

Би: аливээ "Сэүнийг босгохоор хичээх" Сэүн

Сэүн: за яахав гэж хэлээд эцэст нь бослоо.Тэрээр хувцасаа өмсөөд явахаасаа өмнө надад сүүлийн үнсэлтээ өглөө.Бүх зүйл сайхан болж байна,мэдээж одоохондоо ямар ч түүх байхгүй...бас ямар ч харилцаа байхгүй.Энэ эхлэл биз дээ? Тэр намайг ашиглаж байгаа гэхдээ...надад тэр хэрэгтэй шиг тэрэнд би хэрэгтэй.

Лхагва гариг...

Би нэгэн хэвийн байдаг шигээ сургууль дээрээ ирлээ...номоо үлдээн сүүлийн номоо тависаны дараа би Сэүнийг Нахитай алхаж явахыг харлаа.Гэхдээ тэр надтай харц тулгаран ёжтой инээмсэглэв.Би инээн,эргэн шүүгээгээ хаалаа.Би одоо ч өглөө Сэүний энгэрт,түүнтэй хамт өглөөг угтсандаа итгэж чадахгүй нь ээ.Түүнтэй бүхэл өдөржин хамт хэвтэж чаддаг ч болоосой.Мэдээж,энэ боломжгүй.Эхний цаг дээр би Сэүн рүү нууцаар харж байв.Гэхдээ энэ удаа би ичсэнгүй,Сэүн ч бас адилхан харж байлаа.Багш лекцээ уншиж байхад Сэүнийг над руу харж байхыг харлаа.Энэ намайг улайлгаж орхисон юм.Бас хэн нэгэн харах вий гэхээс санааг минь зовоож байв.Сэүн над руу харах болгонд л би Нахи руу хардаг.Зүгээр л тэр миний харж байгаа зүйлийг харахгүй гэсэн аюулгүй байхыг хүссэн юм.Цаг хагасын дараа хичээл дуусан,би дараагийн хичээлдээ явахаар нууц замаараа явлаа.Явж байхад хэн нэгэн тэврэхийг мэдрэв.Яг л өчигдрийг миний мэдэрсэнтэй ижилхэн дулаан мэдрэмж.

Сэүн нуруунаас минь татан хана руу түлхээд ёжтой инээмсэглэн: өнөөдөр бүхэл өдөржин орондээ хэвтье гэж хэлсэн шд "одоо ч бэлхүүсээр минь барих"

Би: хмм тэгвэл чи ингэж нууцаар гэтэж чадахгүй байсан шд

Сэүн: чиний зөв юм байна,энэ илүү хөгжилтэй гэж хэлээд уруулаа нийлүүлэн,баруун гар минь түүний хүзүүн дээр байх бөгөөд зүүн гар минь цээжин дээр нь байж,Сэүний гар цамцан доогуур минь гүйнэ.Бид долоон миунт үнсэлцэн,би хичээлээсээ хоцорч байгаа гэдгээ ойлгох хүртлээ бид бараг 6 минут хагас үнсэлцсэн байх.Би хэзээ ч хичээлдээ хоцорч байгаагүй.

Би: новш,бид хоцорчихлоо

Сэүн: таслах уу? "тоглох"

Би: үгүй ээ "тоглоомоор түлхэх" би явах хэрэгтэй байна

Би алхсаар Сэүн: чи өнөөдөр орой гэртээ байна биз дээ? "орилох"

Би зүгээр л тоглон мөрөө хавчсан ч Сэүн тийм гэсэн үг гэдгийг мэднэ шүү дээ.Хэрвээ би үгүй гэж хэлсэн ч энэ түүний хувьд тийм байх болно.Би шууд л анги руугаа гүйлээ.

19 страница23 января 2016, 17:54