20 страница29 января 2016, 16:14

CHAPTER 16...

Сургуулийн дараа...

Би өнөөдөр ажилдаа болохоор орой долоон цаг хүртэл гэртээ харисангүй.Гэртээ ирэн өөртөө жижигхэн оройн хоол хийж идээд гэрийн даалгавараа эхлэхээр явлаа.Би үнэхээр аймшигтай ядарч байсан болохоор гэрийн даалгавараа дуусгахад арван цаг болж байв.Сэүнээс ямар нэгэн зүйл ирсэн эсэхийг харахаар утсаа шалгавал юу ч алга...

Ажлынхаа хоолны муухай үнэрийг арилгахаар шийдэн гүзээлзгэнэний үнэртэй биеийн савангаар хөсрүүлэн өөрийнхөө үнэрийг арилгалаа.Усанд орж дуусахад арав хагас өнгөрч байв.Утсаа шалгавал бас л юу ч алга.Магадгүй тэр бэлтгэлээсээ болоод ядарсан байх хэмээн бодлоо.Би ч бас энэ өнгөрсөн хэдэн өдөр ядарч байна,гартаа утсаа барисаар унтав.

"Сэүний талаас"

Би өнөөдөр энгийнээс ч илүү оройтож тарлаа.Намайг бэлтгэлээ дуусгахад долоон цаг болж байв.Би үнэхээр Ханнаг харахыг хүсэж байна.Гэхдээ надад дуусгах маш олон гэрийн даалгавараа байгаа шүү дээ.Хэрвээ миний дүн доошлох миний ажилласан бүх зүйл дуусна гэдгийг би мэднэ,энэ бас би юу ч биш болно.Ханна мессеж бичихийн оронд шууд л хичээлээ дуусгахаар гэр рүүгээ явлаа.Би хоёр минутаас илүү түүнд хүрэхгүй байх нь намайг алах шахдаг болохоор би Ханна руу мессеж бичих үедээ өөртөө түүнийг харахын тулд шалтаг гаргаад ирчих нь.Би бүх гэрийн даалгавараа дуусгаад шүршүүрт ороод гарч ирэхэд оройн арван нэгэн цаг болж байв.Би Ханнаг сэрүүн эсэхэд гайхаж байлаа.Өнгөрсөн шөнө тэр унтчихсаныг би мэдсэн гэхдээ би түүнийг харах хэрэгтэй байсан болохоор л түүн рүү залгасан юм.Би түүний нойрмог хоолойг сонсож байхад бараг л унтаж байна гэж худлаа ярих нь үнэхээр эгдүүтэй байсан.Би явж түүнийг харах хэрэгтэй эсэхдээ итгэлтэй биш байлаа.Би түүнийг тэврээд хэвтмээр байна.Гэхдээ би дахиад түүнд төвөг удах болов уу? Хэрвээ Ханнагийн ээж энэ удаа харчихвал яах юм? Би түүн рүү очоод тэр хариу өгөхгүй бол яах юм? би яаж орох уу?

Хараал ид хэмээн бодсоор түүнийг харахаар машин руугаа явлаа.Ханнагийн ээж өглөө эсвэл оройтож ирээд харах байх гэж бодоод хэдэн байшингийн хол машинаа тавив.Намайг тэдний байшинд ирэхэд бүх гэрэл нь унтраалттай байх бөгөөд Ханна унтаж байлаа.Гэхдээ би түүний цонх онгойсон..жижигхэн завсар байгааг харлаа.Магадгүй би дээшээ авирч чадах байх? тэгвэл би түүн рүү залгахгүй.Ханнагийн цонх тийм ч өндөр биш болохоор дээшээ авирах зам олон дээшээ авираад завсрыг нь онгойлголлоо...ширээн дээр байх зүйлийг цохих нь тэр.Гэхдээ би ямар нэгэн чимээ гаргахаас нь өмнө барьж авав.Дараа нь Ханнагийн ор руу очлоо.

Тэр үнэхээр гүн унтаж байв.Ханна үнэхээр үзэсгэлэнтэй,би орных нь хажууд өвдөглөн суугаад үсийг хойш нь болгож байв.Тэр үл ялиг хөдлөж,би инээмсэглэн хаалга цоожтой байгааг нь харлаа.Ээж нь орж ирэхгүй байсан ч тэр аюулгүй юм байна.Би ор руу авиран түүний хажууд хэвтэн,удаанаар түүний сэрээхгүйг хичээж байв.Амжилттай,би гараа түүний толгой доогуур нь гулсуулсаар,түүний бэлхүүсээр тэврэн би ч бас унтаж байлаа.

"Ханнагийн талаас"

Зөөлөн салхи үлээсээр нүүрэн дээр минь нар тусахыг мэдэрлээ.Энэ хатуу бас зөөлөн дэр хажууд минь байв.Би дөхөхөөр хөдлөхдөө хатуу abs байхыг мэдрэх нь тэр.Удаанаар нүдээ нээвэл миний үзэн яддаг гэхдээ надад маш их хэрэгтэй царайлаг нэгэн залуу хэвтэж байхыг харав.Сэүн...миний нүд томрох нь тэр.Тэр яаж орж ирсэн юм? би цочирдож эхэллээ.Ээж харсан болов уу?

Би: Сэүн Сэүнннн

Сэүн: хмм?

Би түүнийг нудран: сэрээрэй "шивнэн орилох"

Сэүн: дахиад таван минут

Би: Сэүн

Тэр хөдөлсөнгүй.Юу түүнийг сэрээхийг би мэднэ.Би шууд л дээр нь гарч суун хүзүүнээс нь дээшлэн чихийг нь үнсэж байв.

Сэүн уадаар гараа бэлхүүс рүү минь явуулсаар нүдээ нээн: ммм...хэн одоо муу хүн болж байна даа? энэ арай хийхэд эрт биш үү?

Амжилттай...

Би: эцэст нь чи сэрчихлээ

Сэүн гараа улам цааш нь гулсаар: хэн сэрэхгүй байх юм?

Би: Сэүнннн

Сэүн: хмм?

Би: яаж орж ирсэн юм?

Сэүн: би өөрийн гэсэн замтай шүү "тоглох"

Би: үнэхээр үү? хэрвээ ээж хар-

Сэүн миний яриаг таслан: ээж чинь намайг хараагүй эсвэл би түүнийг хараагүй "инээх"

Би зөөлөн цохиод: хэрвээ ээж биднийг харчихвал-

Сэүн босон: би мэднэ ээ,мэднэ "уруул дээр үнсэх"ээж чинь намайг хараагүй гэдэгт итгэлтэй байна за юу? "нүд рүү минь харах"

Би түүнийг ширтсээр: за

Сэүн намайг үнсэн: одоо сая хоёр минутын өмнө болсон зүйлийн талаар "ёжтой инээмсэглэх"

Би инээн түүнээс буусаар: би чиний юу яриад байгааг мэдэхгүй байна

Сэүн: аан би чамайг мэдэж байгаа гэж бодож байна гэж хэлээд орноос босон араас минь гүйх нь тэр.

Би: зогс,ээж сонсох нь хэмээн гүйн одоо ч инээсээр хэллээ.

Сэүн араас минь хөөсөөр: чиний зөв юм байна,би чамайг дуугүй болгож чадна гэдэгтэй бүрэн итгэлтэй биш байна "инээх"

Хэрвээ чи бидийг дуудвал...бид бол нууц хосууд.

Сэүн миний нууц зам дээр надтай уулздаг.Бид үнсэлцэж,нэгнээ ширтэн,эргэн тойрноороо дүрсгүйтэж байдаг тэгээд л шөнө би түүнийг харахгүй.Мэдээж ээж мэдэхгүйгээр би хорин таван минут түүнийг харахын тулд сэрнэ.Тэгээд дахиад л бидний өдөр давтагдана.Түүнээс хол байх нь хэцүү байдаг.Харахаас биш ойртож чадахгүй шүү дээ...өвдөж байна.Би энийг хүсээгүй...хэн нэгэн олны өмнө гарнаас минь барьж,юу ч хамаагүй шивнэдэг байхыг л хүсдэг.Гэхдээ...гэхдээ..энэ бол энэ.Ямар ч үггүйгээр зүгээр л гэхдээ.Гүйцээгүй өгүүлбэр...миний зүрх бүрэн болоогүй байна.

20 страница29 января 2016, 16:14