CHAPTER 40
-Гэгээ-
Бид одоо эргээд хувцасаа өмсөж байлаа.Намайг хөхний даруулгатайгаа ноцолдож байхад би инээх дуу сонсон дээшээ харвал Сэүн намайг ширтэж байх аж.
"Чи одоо ч эгдүүтэй хэвээрээ байна"
Би түүний үгийг үл тоон,эргэн хөхний даруулганыхоо товчийг хийх гэж оролдож байлаа.
"Чи хийх хэрэгтэй зүйл бол зүгээр асуух шүү дээ" хэмээн Сэүн хуруугаа нуруугаар минь гүйлгэсээр хэллээ.Би хариулалгүй,тэрээр намайг зөөлөн эргүүлэн нурууг минь өөр рүүгээ харуулаад хөхний даруулгийг минь хийсэн ч гар нь нуруунаас минь холдсонгүй.Оронд нь мөрнөөс минь барин атгах нь тэр.Тэрээр одоо ойртсон байх бөгөөд түүний амьсгал сээр нуруугаар минь хүйт даалгаж орхилоо.Сэүн уруулаа хүзүүнд минь авчиран үнсэх ажээ.
Уруулаа одоо ч арьсан дээр минь байлган "Бид үнэхээр эргэж явах хэрэгтэй гэж үү?"
Би гараа хүзүүгээрээ явуулан түүний толгойноос бариад би ч бас явахыг хүсэхгүй байсан болохоор гүнзгий амьсгаа авлаа.Биднийг буцаад явах мөчид бүх зүйл буцаад ярвигтай болчих нь шүү дээ.
Би гараа аван,Сэүний гарыг ч мөрнөөсөө аваад түүн рүү эргэж харан "Орой болчихлоо.Эмили намайг хүлээж байгаа"
Сэүн гарнаас минь чангаар барин доошоо хараад "Би мэднэ ээ,зүгээр л хүссэн юм.."
Тэрээр дээшээ харан,би түүнийг буцаан ширтэж байв.
"Бүх зүйл яг одоо ярвигтай байна...бид энийг засах хэрэгтэй болно.Гэхдээ б.би одоо мэдлээ"
Би түүн рүү инээмсэглэлээ.
"Тэгээд чи намайг уучлах уу?" Сэүн найдвар дүүрэн асуув.
"Би мэдэхгүй байна аа...би яг одоо юу ч мэдэхгүй байна.Гэхдээ би энийг л мэдэж байна.Би нэг өдөр зөв үедээ эхлэж болно"
Тэрээр хөмсгөө өргөхөд би үл ялиг инээлээ."Би чамайг одоохондоо бүрэн уучлаж чадахгүй гэсэн үг.Гэхдээ бид удахгүй буцаад нийлнэ ээ"
"Би амьдрах хугацаандаа хүлээж чадна....чиний мэдрэмж надтай байхгүй байх нь би бодсоноос ч ихээр намайг өвтгөдөг"
Би түүн рүү харан түүн рүү дөхөн уруул дээр нь үнсээд "Чи аль хэдийн хамгийн чухал зүйлээ авчихсан шүү дээ" би тоглоомтой шивнэлээ.
Сэүн инээмсэглэн намайг үнслээ.Тэрээр удалгүй намайг үнсэхээ болин бид эргээд бодит байдал руугаа хөдөллөө.
Тэрээр намайг гэрт минь буулган хөдлөхөөсөө өмнө уруул дээр минь зөөлхөн үнсэв.Би түүнийг буцаан үнсэж байгаагаа мэдэхдээ зүрх минь догдолж байлаа.Эмилиг гарч ирэхээсээ өмнө би хурдхан шиг хаалгыг нь онгойлгон буув.Намайг гэрт орж ирэхэд Сэүн хөдлөн явах ажээ.
"Чи хаашаа явсан юм?" Эмили асуун,намайг гайхшруулж орхив.
"Надад хийх зүйл байсан юм аа..." хэмээн би худлаа ярив.
Тэр над руу урам хугарсан байртай харах нь тэр.Өө хөөрхий,тэр намайг баричихсан уу? Түүний инээмсэглэл ёжтой инээмсэглэл болж хувиран намайг тайвшруулав.
"Хмм Жунинтэй хийх зүйл байгаа юм уу? би гадаа машины дуу сонссон,тэр чамайг хүргэж өгсөн үү?"
Би зүгээр л хуурамч инээмсэглээд "Тийм ээ...би ядраад байна.Би шүршүүрт орлоо" би дээд давхар руу өрөө рүүгээ явсаар хэллээ.
"Хүлээгээрэй,чи намайг ингээд орхиж болохгү-" тэрээр миний араас гүйн ориллоо.
Би өрөөндөө орж ирэн,цүнхээ тавилаа."Үнэхээр Ханна,надад жижиг зүйлс бүрийг ярь" Эмили чөтгөрийн инээмсэглэлээр инээх аж.
"Эмили,энэ юу ч биш дээ" Би түүнд худлаа ярьж байгаадаа гэмтэй санагдаад байна.
Би хүсэхгүй байна л даа гэхдээ худлаа ярих хэрэгтэй.Сэүн намайг шархлуулахад Эмили л намайг дэмжсэн гэхдээ би одоо үнэнийг мэдсэн шүү дээ.
"Аан тийм л дээ.Ямар ч үнсэлт байхгүй,зүгээр л яриа?"
"Хмм" Үнсэлцэхээс ч илүү зүйл.
"Тэгээд та нар үнсэлцсэн юм уу?" Эмили догдлон орилох нь тэр.
"Эмили" би түүн рүү эргэлээ."Би усанд орлоо" хэмээн хэлээд угаалгийн өрөө рүү явлаа.
Халуун усаа гоожуулан,интоорын цэцэгтэй савангаар биеэ угаан арилгалаа.Усан доор зогсон,нүдээ аниад болсон зүйлийг бодно.Нами Сэүнийг сүрдүүлсэн болохоор л тэр намайг өвтгөсөн.Тэр намайг хамгаалах гэж хичээж бас илүү ихээр өвтгөж байсан.Түүний үгс сум шиг л намайг нэвтэлсэн.Би яаж одоо хариу үзүүлэхээ мэдэхгүй байна.Түүнгүйгээр би яг л төөрсөн юм шиг санагддаг.Ямар нэгэн зүйл хийх шийдвэрээ,эрч хүчээ алдчихдаг.Харин Сэүнтэй байхдаа би жаргалтай,байж ядан байдаг.Тэр яагаад намайг өвтгөсөнийг би ойлголлоо.Би одоо Намигийн төлөвлөгөөг мэдсэн болохоор би түүнийгээ явуулахгүй.Сэүн.Би түүнийг хүсэж байна..надад тэр хэрэгтэй.Өнөө орой түүнтэй хамт байх гайхалтай байсан.Түүний энгэрт...сайхан байсан.Түүний өмнө хэлж байсан зүрх өвтгөм үгс миний мэдэж байсан шиг худал.Би түүний хэлсэн зүйлийг бас түүнийг ч явуулж чадахгүй.Би түүнийг илүү шаргуу ажиллуулах хэрэгтэй гэхдээ тэр дахиад л минийх шүү дээ.Би өмнөхөөсөө ч илүүтэйгээр хүчтэй бас чанга түүнээсээ барина.
-Сэүний талаас-
Би шүршүүр доор толгойгоо зайлан өнөө оройн тухай бодож байлаа.Би инээмсэглэв.Ханна миний энгэрт байхад би аюулгүй бас баталгаатай санагдаж байсан.Тэр дахиад л намайг амьсгалууллаа.Түүнд хүрэхгүйгээр би үхэх нь л гэж бодсон.Би өнөө орой түүгээр аюулгүй байсан.Би түүнтэй ярилцсаныхаа дараа хайрыг бүтээх хэрэггүй байсан байх л даа гэхдээ би эсэргүйцэж чадаагүй шүү дээ.Гэхдээ би түүний нүднээс ч бас эсэргүйцэж чадахгүй байгааг нь харсан.Түүний нүд надад хэлсэн юм...би түүний хүрэлтийг санасан шиг тэр ч бас намайг санасан байсан.Би шүршүүрт орж дуусаад гаран өөрийгөө хатаагаад ор руугаа явлаа.Өнөөдөр шөнө би зүүдэндээ амьдрахгүй.Би маргааш түүнийгээ харж чадна гэхдээ энэ удаа холоос биш.
-Ханнагийн талаас-
Би өглөө шүүгээ рүүгээ очин Эмили өөр тийшээ явлаа.Тэр надаас ч илүү Сөүлд идээшиж байгаа,би Сөүлд 10 жил амьдарсан шүү дээ.Тэгээд тэр намайг сургууль дээрээ байх хооронд Сөүлээр аялахаар шийдсэн юм.
Би хурдхан шиг эд зүйлсээ шүүгээндээ хийлээ.
"Сайн уу" намайг шүүгээгээ хааж байхад Жунины дуу гарлаа.
"Сайн уу" би ийнхүү инээмсэглэн хариулав.
"Тэгээд баасан гаригт надад давтлага өгнө гэсэн санаж байна уу?"
Тэрээр гараа артаа аван зогсож байлаа.Би мэдээж мартаагүй,толгой дохив.
"Бид танай гэрт Avengers үзье гэж бодож байна?" хэмээн хэлээд тэрээр DVD-гээ гаргаж ирлээ.
Миний нүд томрон "Манай гэр?"
"Хмм" Жунин ёжтой инээмсэглэв.
"Би чамд хичээл заана л гэж бодсон"
"Чи надад хоёр дахь болзоо гэж амласан шүү дээ яахав би давтлагийн хэсгээс нэмсэн болохоос биш"
Би инээн "Манайд зурагт байхгүй"
"За за гэхдээ чамд лаптоп байгаа биз дээ?"
Би хөгжилтэй харц шидэн "Чи надтай хэрэлдээд байгаа юм уу?"
"Магадгүй ээ" тэрээр үргэжлүүлэн мишээн "Тэгээд?"
Би энэ тухай бодсон.Сэүн бид хоёр гадуур гарахаар төлөвлөж байгаа...би Жуниныг өвтгөмөөргүй байна.Тэр сэтгэл татам залуу гэх гэсэн юм.Тэр надад сайн байх боломжгүй,түүний сайн охид олон байгаа.Зүгээр л үдэшлэгт болсон зүйлд л уучлалт хүсэж намайг гадуур авч явсан гэж хэлсэн.Гэтэл тэр яагаад ингээд байгаа юм бэ? би эцэст нь сургууль дээр хэн нэгэнтэй ойртож чадсан шүү дээ.Галзуу бодлуудаасаа болоод найзынхаа харилцааг азаа үзэх хэрэггүй.
"Би энэ долоо хоногт чам руу мессеж бичнэ ээ за юу?" хэмээн Жуниныг хэлэхэд би толгой дохиод бид анги руугаа явлаа.
Би эхний хичээл рүүгээ явав.Ширээн дээрээ ирэхэд нэгэн бичиг байгааг харлаа.
Цайны цагаас өмнө надтай нууц газартаа уулзаач...
Би Сэүн рүү харсан ч тэрээр самбар руу анхаарлаа хандуулсан байв.Би инээмсэглэлээ.
Өдрийн цайны цаг болон би явах хэрэгтэй эсэхдээ эргэлзэж байлаа.Би түүнд тийм ч амархан итгэх хэрэггүй л дээ гэхдээ зүрх минь яв хэмээн хэлж байв.Би гүнзгий амьсгаа аваад тэнэг зүрхээ даган Сэүн рүү явлаа.
Сэүн намайг нууц замд минь хүлээж байх нь тэр.Тэр чулуу өшиглөсөөр над руу нуруугаа харуулах аж.
"Чамд энэ чулуу юу хийсэн юм?" би тоглох аж.
Тэр над руу эргэн тайвшран инээмсэглэл тодруулан "Надаас ч илүү тэд чамайг хардаг шүү дээ"
Миний инээмсэглэл алга болон Сэүнийг ярих хүртэл хэсэг чимээгүй байлаа.
"Би чамайг ирэхгүй нь л гэж бодсон"
"Чи буруу боддог болохоор л багш биш байгаа юм шдээ" хэмээн би тоглон Сэүний инээмсэглэл тодрон над руу алхаж эхэллээ.Тэрээр миний урд зогсон намайг өөртөө татсаар би түүнийг ширтэх аж.Сэүн одоо ч царайлаг хэвээрээ байна.Тэр намайг үнсэхээр тонгойход нь би амыг нь дарахад тэрээр холдлоо.
Би гараа аван доошоо хараад "Нами чамайг явсаныг мэдсэн үү?"
Сэүн санаа алдан "Үгүй ээ"
Би дээшээ хараад "Чи яаж мэдэж байгаа юм?"
"Би-"
Би бага зэрэг инээмсэглээд "Нами чамайг сүрдүүлсэн болохоор л чи надад бууж өгсөн.Чи намайг өвдөхийг харахаас айсан гэхдээ өөр нэг зүйл байна..."
"Хмм?"
"Чи эхлээд надад тэтгэлэгээс болж Намитай хамт байгаа гэж хэлсэн шүү дээ"
Сэүн толгой дохилоо.
"Чи энийг авахын тулд сайн хичээсэн биз дээ"
Тэр миний үгэнд хаягдсан харагдаж байлаа.
"Нами бидний талаар мэдээд чамайг сүрдүүлж чадсан.Харин одоо чамайг надад бүх зүйлийг хэлсэн гэдгийг чинь мэдээд илүү дор зүйл хийнэ..."
"Тэгээд?" хэмээн Сэүн над руу санаа зовсон харцаар харж байлаа.
Би түүний нүд рүү харвал тэрээр айсан харагдах ажээ.Би өөрөө ч бас айж байна.Би энийг хийхийг хүсэхгүй байна л даа гэхдээ би ч бас түүнийгээ хамгаалмаар байна...
"Энийг хийхээ больцгооё..." би ийнхүү хэлж орхив.
Би түүний нүднээс шархлахыг харж байлаа.Тэгээд л би мэдсэн юм.Энэ миний хайртай Сэүн.Тэрэнд би хэрэгтэй гэхдээ бас хэрвээ тэр тэтгэлэг авч чадахгүй бол би өөрийгөө буруутгана шүү дээ.Бид хамтдаа байж болно гэхдээ...хэрвээ тэтгэлэгийг алдчихвал тэр дахиад хэзээ ч авч чадахгүй.
"Ханна...би чамайг алдаж чадахгүй ээ"
Би зөөлөн инээмсэглээд "Чи алдахгүй ээ.Би энд үргэлж байж л байна гэхдээ тэтгэлэг байхгүй.Галзуу Намитай байх ч гэлээ тэтгэлэгт анхаарлаа хандуул.Хэрвээ чи тэтгэлэгээ алдчихвал намайг хайрлахаасаа өмнө бүх зүйлээ алдана"
"Би хүсэхгүй байна.Би Намид хэл-"
"Үгүй ээ,Намид юу ч битгий хэл.Би чамайг орхихгүй,зүгээр л энэ удаа...чамайг аварч байна"
Би түүний өө сэвгүй царай,бор нүдийг нь ширтэх ажээ.Би энэ бохир,цагаан залууд дурлачихсан.Тэр цочирдсон харагдана.Сэүн өвдөж байна гэхдээ энэ бол хамгийн шилдэг арга.
"Сэүн...би чамд хайртай.Чамайг ч бас надад хайртайг би мэднэ.Гэхдээ бид нэгнээ дараа нь харах хэрэгтэй" хэмээн би хэлээд хацар дээр нь үнсээд орхин явлаа.Хацраар минь нулимс урсахыг мэдрэв.Би түүнийг чангаар барин,хэзээ ч явуулахгүй гэж бодсон.Хэрвээ бид одоо хүссэн зүйлээ хийх юм бол яг одоогоосоо ч илүү ихээр өвдөх болохоор одоо өвдсөн нь дээр.Сэүн минийх болно гэхдээ одоо биш....одоо зөв цаг нь биш.
-Гэгээ-
