46 страница5 июля 2016, 15:48

CHAPTER 41

-Гэгээ-

7 хоног салхи шиг хурдан өнгөрөн аль хэдийн баасан гариг болжээ.Өнөө орой Жунинтэй хийх болзооны өдөр.Энэ төгс байна.Би Сэүнийг гэсэн бодлоо цэвэр арилгасан,би өөрөөрөө бахархаж байна.Би Сэүнд хайртай гэхдээ түүний тэтгэлэгийг алдан аз туршиж чадахгүй...үгүй ээ би үүнд харамсах болно.Тэр намайг авардаг шөнөөс ч өмнө тэр бүхэл ирээдүйгээ төлөвлөсөн байсан.Мэдээж бид машинд хайрыг бүтээдэг шөнө би түүнийг явуулахыг хүсээгүй.Би хайртай зүйлээ Намид алдаж чадахгүй гэж өөртөө хэлсэн ч энэ тухай бодоод үзэхэд би хэрвээ Сэүнийг өөрийн болгож хувиа хичээх юм бол би хоёр нүүртэн болно.Би түүнээс хайртай зүйлийг нь булааж аваад,улам илүү хичээх болно.Би зүгээр л Нами түүнийг ингэж сүрдүүлсэнд итгэж чадахгүй нь.Тэр чинь төгс гүнж шүү дээ.Түүнд хүссэн бүх нь байдаг.Яагаад тэр Сэүнийг зүгээр явуулчихаж болдоггүй юм бэ? Гэхдээ би өөрийгөө сонсохгүй байна...тэрэнд хүссэн бүх нь байдаг тэр нь Сэүн.Түүнийг явуулах нь миний Сэүний төлөө хийж чадах шилдэг зүйл.

Жунин манай гэрт ирсэн байх бөгөөд тэр дахиад бидэнд саад болохыг хүсэхгүй байна гэж хэлсэн болохоор тэр гаран явсан юм.Жуниныг миний лаптоп дээр кино тавьж байх хооронд би попкорн аваад эргэн түүнтэй хамт буйдан дээр суулаа.Би голдоо попкорноо тавиад Жунин киногоо эхлүүлэн,кинон дундаа явж байхад би түүнийг над руу харахыг мэдрэх нь тэр.Би түүн рүү эргэн харахад тэрээр шууд л өөр тийш харав.Эцэст нь...

"Юу?" хэмээн би асуулаа.

"Юу ч биш дээ" Жунин ёжтой инээмсэглэлтэй хариулав.

Би түүнд итгэсэнгүй.

"Хэл л дээ"

"Би зүгээр л чамайг зурагт үздэггүй гэдэг чинь ямар өхөөрдөм болохыг бодож байлаа"

Заримдаа түүний намайг өхөөрдөм гэж дуудах нь Сэүн шиг догдлуулдаггүй.

"Хмм...баярлалаа?" би ийнхүү хэллээ.

"Бас би чамайг явуулдаг новш хэн гэдгийг гайхаж л байлаа"

Би өөр тийшээ харан попкорноо идэж эхэллээ.

"Тэр одоо явчихсан"

"Тэр чинь л намайг жаргалтай болгодог" Жунин ёжтой инээмсэглэх нь тэр.

Би хачин мэдрэмжтэй эргэн киногоо үзлээ.Бид киногоо дуусгаад өлсөж байсан болохоор ойрхон ресторан руу явав.Дараа нь хоолоо идэж дуусгаад гэрийнхээ зүг явлаа.

"Ханна?" нэгэн эмэгтэй намайг дуудах нь тэр.

Би эргэн харвал хатагтай У байх нь тэр.Би эргэн Жунин руу хараад "Машинд уулзъя за юу?"

Тэр толгой дохин машин руугаа явлаа.

"Би мэдсэн юм аа Ханна.Чи ямархуу байна даа?" Хатагтай У над руу зүглэн ирлээ.

Би бага зэрэг инээмсэглэн "Сайн байна уу хатагтай У? Би сайн байгаа,та ямар байна?"

"Үргэлж байдаг шигээ гайхалтай" хатагтай У жаргалтай гэгч нь инээмсэглэв.

"Сонсоход гайхалтай байна" би хариулан,хатагтай У миний ар тал руу харав.

"Өө уучлаарай би тэгэх гээгүй юм аа"

Би толгой сэгсрэн "Зүгээр ээ...бид оройн хоол идэхээр ирсэн юм"

"Аан ойлголлоо...найз залуу?" хэмээн хатагтай У асуух нь тэр.

Би зөөлхөн инээгээд "Аан үгүй ээ,зүгээр л найзууд"

Хатагтай У амьсгаа гарган толгой дохилоо.Яг л тайвширсан юм шиг.Би гайхаж орхилоо.

Тэрээр хачин гэгч нь инээмсэглээд өөр тийшээ харав.Тэгээд гүнзгий амьсгаа аваад дахин ярьж эхэллээ.

"Би чамайг дахин Сэүний хувийн багш байхаа больсон гэж сонссон"

Би хурдхан шиг доошоо хараад "Тийм ээ..уучлаарай..би зүгээр л.." би эргэн дээшээ харав.

"Үгүй ээ,үгүй зүгээр.Чи өөрөө тайлбарлах хэрэггүй ээ" хатагтай У хэлэн,хоолойнд нь гунигтай өнгө аяс байгааг би сонслоо.

Би үл ялиг толгой дохилоо."Тэр сүүлийн шалгалтандаа +B чамд авсан гэдгээ хэлсэн үү?"

Би хуурамч инээмсэглэл тодрууллаа."Тийм гэж үү?" хэмээн асуулаа.Би аль хэдийн мэдчихсэн шүү дээ.

Тэрээр толгой дохин инээмсэглэлээ.

"Гайхалтай.."

"Тэр бүгд чиний л ач"

Би доошоо хараад "Үгүй ээ,Сэүн өөрөө хийсэн шүү дээ" хэмээн намайг хэлэхэд хатагтай У чимээгүй болон би дээшээ харлаа.

Хатагтай У инээмсэглэн "Хэрвээ энэ чини биш байсан бол үгүй ээ"

Энэ удаа би чимээгүй боллоо.

"Сэүн чамайг санаж байгаа" хэмээн түүний ээж хэлэх нь тэр.

Би гайхан дээшээ харлаа.

"Би мэднэ ээ.Ямар ч ээж мэдэх л байсан.Чамайг түүнд давтлага өгснөөс хойш түүний хандлага өөрчлөгдөж байгааг би харсан юм...Сэүн хичээлээ ойлгосон болохоор биш! Би чамайг оройн хоолонд уридаг орой та хоёрын дунд оч үүсэж байгааг харсан.Бас би Сэүний нүднээс догдолсон,хүсэл болсон байгааг харсан юм.Та хоёрын дунд ямар нэгэн юм болсон биз дээ? Тэгээд л чи түүний хувийн багш байхаа больсон"

Би толгой сэгсрээд "Би явах хэрэгтэй байна" хэмээн хэлээд эргэн харлаа.

"Сэүний шалгалт,гэрийн даалгаварууд тийм ч сайнгүй байгаа...энэ түүний боломжыг үгүй хийчихэж ч болно.Гуйя Ханна чи бид хоёр мэднэ,тэрэнд чи хэрэгтэй.Түүнд дахиад туслаач дээ!"  хэмээн хатагтай У орилох нь тэр.

Би хурдхан шиг алхан,нулимс хацраар минь урсахыг мэдэрлээ.Хурдхан шиг нулимсаа арчиад Жунины машинд ирэн суув.

"Чи зүгээр үү?" Жунин ийнхүү асуулаа.

"Явцгаая!" хэмээн би хэлээд цонхоор харан тэрээр хөдөллөө.

Эцэст нь бид гэрт ирэн Жунин намайг үүд рүү хүргэн өглөө.

"Оройн хоолонд бас кинонд баярлалаа"

"Мэдээж чи надад амласан болохоор би чамд л баярлах хэрэгтэй" хэмээн тэрээр инээн,би адилхан хариу өгсөнгүй.Түүний инээд алга болон чухал царай гарган ирлээ.

"Чиний ярьж байсан хүн У Сэүний ээж үү?"

"Тийм ээ.." би шивнэх аж.

"Тэр юу хүссэн юм?"

"Юу ч биш дээ...чи явах хэрэгтэй..орой болж байна" би ийнхүү хэлээд эргэлээ.

"Хүлээгээрэй Ханна" би эргэн харвал Жунин мөрнөөс минь барин намайг үнсэхээр татахад нь би амаа дарж орхилоо.Тэр над руу гайхширсан янзтай харна.

"Жунин,намайг уучлаарай.."

"Үгүй ээ,энэ миний буруу.Чи ярвигтай харилцаагаа больсон гэж хэлсэн...бурхан минь,би ингэх хэрэггүй байсан юм"

"Үгүй ээ,зүгээр" би түүнд тайтгаруулсан инээмсэглэл өгөх гэж хичээж байлаа.

"Ханна би чамайг дуусгах гэж хичээж байгааг чинь мэдэж байна л даа..."

"Жунин би одоо бага зэрэг ядраад байна.Бид маргааш ярилцаж болох уу?" би түүний яриаг таслаж орхилоо.Энэ бүдүүлэг гэдгийг би мэднэ л дээ гэхдээ Жунинийг хаа хүртэл явахыг би мэдсэн хэрэг.Би эсэргүйцэх гэж хичээсэн ч өнөөдөр орой хүлээн зөвшөөрсөн юм.Миний зүрхэнд Сэүн байхад би Жунины намайг гэсэн сэтгэлийг хүлээж авч чадахгүй шүү дээ.Би эргэж харан хаалгаа онгойлголоо.

-Жунины талаас-

Би машинд суун дуугарах утсаа авлаа."Ямар байна?"

"Муу...Ханна миний үнсэлтийг эсэргүйцсэн"

"Вуав гайхалтай Жуниныг эсэргүйцэх гэж...би чамд юунд мөнгө төлсөн билээ?"

"Чимээгүй бай! Би удахгүй түүнийг өөрийн болгоно.Чи зүгээр л өөрийнхөө хэсгийг анхаар!! Бас бид Сэүний ээжтэй таарсан.Чи Сэүнийг барихаасаа илүү санаа зовох хэрэгтэй байна"

"Би анхаарал тавина аа...хэрвээ энэ талаар хэн нэгэн мэдвэл чи юу ч биш болно.Чи намайг сонсоо биз"

-Гэгээ-

46 страница5 июля 2016, 15:48