CHAPTER 42
-Гэгээ-
-Ханнагийн талаас-
Би утсан дээрээ Сэүний нэрийг ширтэж байв.
"Би мэднэ ээ.Ямар ч ээж мэдэх л байсан.Чамайг түүнд давтлага өгснөөс хойш түүний хандлага өөрчлөгдөж байгааг би харсан юм...Сэүн хичээлээ ойлгосон болохоор биш! Би чамайг оройн хоолонд уридаг орой та хоёрын дунд оч үүсэж байгааг харсан.Бас би Сэүний нүднээс догдолсон,хүсэл болсон байгааг харсан юм.Та хоёрын дунд ямар нэгэн юм болсон биз дээ? Тэгээд л чи түүний хувийн багш байхаа больсон" хэмээн У хатагтайн хэлсэн үг толгойд минь цуурайтах аж.
Би түүний нэр дээгүүр гүйлгэх ажээ.Би ч бас чамайг санаж байна Сэүн.Гэнэт хуруу минь хүчтэй дарагдан түүн рүү залгаж орхих нь тэр.Үгүй ээ новш новш!! Би хурдхан таслах товчин дээр нь дараад санаа алдлаа.Үнэхээр ойрхон байлаа шүү! Гэнэт утас дуугаран Сэүн байх нь тэр.
Үгүй ээ новш! Битгий дуудлагыг нь аваарай.Болохгүй шүү!
Би өөрийгөө сонсолгүй удаанаар авах товчин дарж орхив.
"Байна уу?" түүний хоолой гарлаа.Миний зүрх сая дахин хурдан цохилох ажээ.Би чимээгүй байх бөгөөд зөвхөн түүний амьсгалахыг л сонсож байв.
"Ханна-"
Би нулимсаа гаргахаасаа өмнө таслаж орхилоо.Дахиад уйланхай хүүхэд болчихлоо.
Би өөртөө юу хийгээд байгаа юм бэ? Бүх л нулимс минь одоо гол горхийг үүсгэнэ.Зүрх өвтгөм бодлоосоо салаад маргааш ажилдаа явахад бэлдэн унтлаа.
Бямба гариг..
Би кафэд ээлжинд гарлаа.Битүү хүнтэй байгаа ч надад төвөгтэй байсангүй.Би ямар нэг зүйл хийх хэрэгтэй байнэ тэгвэл би бүх зүйлийн тухай...бодохгүй шүү дээ.Энэ завгүй байх шилдэг арга.
"Yummu-н кафэд тавтай морил!" Би орж ирж буй үйлчлүүлэгч рүү ориллоо.Тэгтэл тэр үйлчлүүлэгч нь Сэүн байх нь тэр.
Байдгаарай л бай Ханна.
Би гүнзгий амьсгаа аваад түүн рүү очин нүүрэндээ хуурамч инээмсэглэл зүүлээ.
"Энэ зам" хэмээн би түүнийг дагуулан явах бөгөөд би гартаа менюгаа чанга гэгч нь барьж байлаа.Биднийг ширээнд ирэхэд Сэүн суудал дээр суух аж.
"Би танд юу авчирч өгөх үү ноёнтоон?" би үйлчлэгчийн хоолойгоор хэлэв.
"Ханна"
Би ханиалган "Жүржийн шүүс"
"Ханна боль!" тэр хэрэлдэх нь тэр.
"Би жүүсийг чинь аваад ирье! Захиалахдаа бэлэн болохоороо надад мэдэгдээрэй" хэмээн явахаасаа өмнө хуурамч инээмсэглэлтэй хэллээ.
Би түүний жүүсийг аван эргэн түүн рүү ирээд ширээн дээр тавив.
"Чи захиалахдаа бэлэн үү?" би ийнхүү асуув.
"Ханна,гуйя ярилцацгаая"
"Хэрвээ чи бэлэн биш байгаа бол-"
"За яахав би захиалъя гэхдээ чи ажлынхаа дараа надтай ярилцана гэж амла" Сэүн бачимдах бөгөөд би түүнийг нүдээ цавчин ширтэж байлаа.
"Шарсан талх,өндөг бас үхрийн мах" Сэүн хэлэн би бичин авлаа.Тэр надад менюгаа буцаан өгөөд хурдхан шиг бугуйнаас минь барих нь тэр.
"Гуйя Ханна"
Би түүнийг үл тоон "Бэлэн болохоор нь захиалгийг чинь авчирна аа" хэмээн хэлээд түүнээс менюгаа аваад гал тогоо руугаа эргэн ирээд гүнзгий амьсгаа авав.
"Чи зүгээр үү?" нэг ажилтан минь асуун би бага зэрэг инээмсэглэлээ.
"Тийм ээ...би зүгээр ээ,уучлаарай" хэлээд эргэн бусад үйлчлүүлэгчид рүү явлаа.Сэүн миний сүүлийн цагт ирэн,цагийн турш сууж байлаа.Би түүний байгааг ч үл тоож байв.Түүнд захиалгийг нь өгсний дараа дахиж тэдэн рүү зүглэсэнгүй.Хэрвээ энэ Сэүн биш байсан бол би хамгийн муу үйчлэгч болох байлаа.Миний ээлж дуусахад 10 минут үлдсэн байхад ч Сэүн тэндээ суусаар байв.Харин дараа нь миний ээлж дуусахаас өмнө Сэүн явах нь тэр.Би тайвшран санаа алдах ажээ.Би түүнийг явахгүй гэж бодсон юмсан.Гараа угаагаад байдаг шигээ арын хаалгаар гарав.Би мэдэх хэрэгтэй байсан юм хэмээн би Сэүнийг гадна байхыг харахдаа бодлоо.Мэдээж би түүнийг тоон баруун талаар нь өнгөрөн явав.
"Би зөвшөөрөөгүй шүү" Сэүн хэлэн,би түүний намайг дагах хөлийн чимээг сонслоо.
Би үргэжлүүлэн алхан "Чи л намайг тавьсан харин би одоо ч барьж байгаа.Надад тийм эрх байхгүй гэж үү?"
Би дороо зогсон,тэр ч бас зогсох ажээ.Сэүн надаас хэдхэн см-н зайтай байх бөгөөд би гүнзгий амьсгаа аваад эргэн харлаа.
"Сэүн энийг би чиний төлөө хийж байна.Тэгэхээр боль" би орилон,нулимс хацраар минь урсах нь тэр.
"Би чамайг тэгээсэй гэж хүсэхгүй байна.Ганц удаа явуулсан дахиад чамайг явуулж чадахгүй"
"Гэхдээ чи тэгэх хэрэгтэй.Чи ойлгохгүй байгаа юм уу? тэтгэлэг чинь..."
"Тэр тэтгэлэгийг чинь хараал идэг.Хэлэх гээд байгаа зүйл чинь юу юм?"
"Миний хэлэх гээд байгаа зүйл бол чи бэйсболын байр суурь...ирээдүйгээ бий болгохын тулд чи бүхэл амьдралаа зориулсан шүү дээ...бас хэрвээ чи энийг алдчихвал...тэгээд...чиний бүхэл амьдрал чинь юу ч биш болно"
"Тэгээд юу гэж? чи намайг Нами руу буцаад яваасай гэж хүсэж байгаа,чамайг ганцаараа уйлж байхад чинь намайг түүнтэй жаргалтай бай..энэ үнэхээр чиний хүсэж байгаа зүйл үү?"
Би өөр тийшээ хараад эргэн түүн рүү хараад "Тийм ээ,энэ миний хүсэж байгаа зүйл.Тэгэхээр...яв,Намитай яв"
"Чи хэзээ хүссэн зүйлээ авдаг байсан юм?" Сэүн ийнхүү хэлэн над руу дөхөн нүүрнээс минь барих нь тэр.Удаанаар,дур булаам гэгч нь түүний уруул надтай уулзах аж.Би түлхэх гэж хичээсэн ч түүний зууралт хүчтэй байх аж.
"Чи намайг бага зэрэг үл тооход чинь би чамайг явуулна гэж бодсон уу?" бидний уруул салсаар тэрээр хөнгөхөн инээв.Түүний гар одоо ч миний нүүрэн дээр байх аж.Бид одоо нэгнийхээ нүд рүү ширтэнэ.
"Чи хэзээ ч намайг сонсдоггүй..."
"Энэ л чамайг өөрийн болгосон арга үгүй гэж үү?" түүний нүд намайг орхилгүй тоглох ажээ.
"Чи яагаад ийм зөрүүд юм?"
"Зөвхөн энэ оролцож байж л чамайг би өөрийн болгодог шүү дээ..." хэмээн хэлээд духан дээр минь үнсэх нь тэр.
"Бид одоо юу хийх үү?" би санаа зовсон байртай асуув.
Сэүн над руу инээмсэглэн "Явцгаая" бидний гар хөтлөлцсөөр тэр намайг мотоцикл руугаа дагуулан явав.
Бид 30 минутын дараа далай дээр ирэх ажээ.
"Алив ээ" Сэүн гарнаас минь татсаар далайн эрэг рүү авч явав.Бид зогсон далайн давалгаа харах бөгөөд бидний гар одоо ч хөтлөлцөж байлаа.
"Чи надад хариулаагүй" би түүн рүү харсаар түрүүлэн дуугарав."Нами удахгүй бидний тухай мэднэ.Тэгээд аавдаа хэлээд л...бүх зүйл дуусна"
"Тийм ээ,бүх зүйл дуусна" Сэүн над руу харан инээмсэглээд "Надад төлөвлөгөө байгаа,энэ сайн эсэхийг нь би мэдэхгүй л дээ.Гэхдээ би чиний талд зогсож чадна"
"Тэр чинь юу юм?"
"Зүгээр л,би эцэст нь амлалтаа биелүүлж чадна"
Хэсэг зуур бид зүгээр л далай ширтэж байлаа.Үнэхээр тайван бас сэргэг.Хэсэг зуур бид амьсгалж чадна шүү дээ.
-Гэгээ-
