CHAPTER 43
-Гэгээ-
-Даваа гариг,Сэүний талаас-
Би эцэст нь Намитай салах гэж байна.Би Ханнаг өөрөөс хол байлгаж,дахиж түүний өвдөхийг харж чадахгүй.Бидэнд байгаа зүйлд Нами бууж өг гэж мэдэгдэхийн тулд тэгвэл миний тэтгэлэг Ханнаг гэсэн жинхэнэ хайр,түүний намайг гэх ямар их халамжыг надад ойлгуулсан юм.Би Нами руу мессеж бичин надтай уулз хэмээн хэллээ.
"Юу юм?" хэмээн Нами надаас асуух ажээ.
"Шууд хэлье,бид дууссан Нами"
Би түүний нүүрэнд уур хилэн,гайхшралыг олж харлаа.
"Юу?"
"Би дахиж энийг хийхгүй.Би дууссан"
"Чи зүгээр л ингээд дуусгаж болохгүй.Би аавдаа хэлэхэд л тэр чамайг дахиж бэйсболын өдөр харахгүй болгоно гэдгийг чи мэднэ"
"Аавдаа хэл,үнэндээ чамайг тэгэх юм бол би их жаргалтай байна.Хүссэнээрээ л хий.Чи тийм л байсан шүү дээ.Би энийг дахиж хийхгүй ээ" би явахаасаа өмнө тайван гэгч нь хэллээ.
"Сэүн,яг одоо эргээд ир.Хэрвээ ирэхгүй бол би-" Нами орилох бөгөөд би үргэжлүүлэн явлаа.
-Намигийн талаас-
"Сэүн энийг дуусгачихлаа.Чи алдлаа"
"Битгий намайг алдсан болгоод байгаарай.Би түүнийг одоо ч өөрийн болгож чадна.Чи ч бас дууссан гэсэн үг.Сэүнийг дуусгаж байгаа болохоор чи тэгэх хэрэгтэй гэсэн үг биш.Энэ бол багийн ажиллагаа санаж байна уу?"
-Ханнагийн талаас-
Өдрийн хоолны цаг?
Сэүн над руу хоёр дугаар цаг дээр мессеж бичсэн.Би инээмсэглээд хариуд нь эможи явууллаа.
Нууц зам дээрээ уулзъя?
За хэмээн би хариулав.
"Би Сэүнийг Намигаас салсан гэж сонссон" би нэгэн охины шивнэхийг сонслоо.
"Мэднэ ээ,хөөрхий дөө.Нами энэ тухайд үнэхээр уурласан харагдсан" өөр нэгэн охин хэлэв.
"Би энийг нэг охиноос болсон гэж сонссон юм байна"
"Юу? үгүй байлгүй дээ...хэн Намигийн оронд орж чадах юм?"
"Тийм ээ" охин инээх нь тэр.
Хичээлийн завсарлах хонх дуугаран өдрийн цайны цаг эхэллээ.Би амласан газартаа Сэүнтэй уулзахаар очиход Сэүн тэнд байсангүй.
"Өлсөж байна уу?" Сэүн над руу алхсаар гэнэт би түүнийг сонслоо.Би инээмсэглэв.Тэрээр сэндвич,чипс барисан байх аж.
"Бага зэрэг"
Сэүн над руу ирэн,сэндвичээ өглөө.Намайг яг авах гэж байхад тэрээр буцаагаад авчих нь тэр.Би будилж орхилоо.
"Аа аа аа...надад төлбөр хэрэгтэй байна"
Би эргэлзэн толгойгоо хазайлгалаа.
"Төлбөр?" хэмээн би асуув.
"Миний уруул бага зэрэг хуурай байна.Чи яагаад миний төлөө уруулыг минь норгоод өгч болохгүй гэж?"
Би инээгээд,хоолойгоо заслаа."Тэгвэл би өлсөхгүй байна" хэмээн хэлээд эргэхээр завдлаа.
"За яахав хүлээгээрэй,чи сэндвич авч болно оо"
Би эргэн харвал тэр гөлөгний царай гаргасан байлаа.Сэүн гайхалтай харагдаж байна.
"Баярлалаа ноёнтоон" би сэндвичээ авахад гэнэт Сэүн хурдхан шиг бэлхүүснээс минь барин татах нь тэр.
"Зүгээр ээ хатагтай минь" Сэүн ийнхүү хэлээд намайг үнсэх нь тэр.Надаас холдохдоо нүүрэнд нь мишээлт тодроно.Би хөнгөхөн гэгч нь түүнийг цохиод газар суулаа.Сэүн миний өмнө суусан ч намайг татан өвөр дээрээ суулгах нь тэр.
"Би чамайг санасан...аль чадахаараа ойртоход чи надад хэрэгтэй байна"
Би улайж орхилоо.
Сэүнийг намайг ширтэх зуур би сэндвичээ идэж байлаа.Түүний хоёр гар миний гуян дээр байх бөгөөд хуруугаар илэх аж.
Би инээмсэглээд түүнд сэндвичээ санал болголоо.Сэүн урагш болон сэндвичний хэсгээс хазлаа.
Гэнэт би ангид охидын ярьж байсан хов живийг саналаа.
"Тэгээд чиний төлөвлөгөө сайн биш юм байна лээ....юу юм?"
"Энэ аль хэдийн дуусчихсан.Чи одоо өөрийн хүссэн байр сууриндаа санаа тавих хэрэгтэй" Сэүн ёжтой инээмсэглэв.
"Сэүн үнэхээр" би төв царайтай хэлэн,Сэүний инээмсэглэл алга болон чимээгүй болов.
"Чи Намигаас салсан тийм үү?"
"Тийм ээ"
"Сэүн Нами аавдаа хэлэхээр явахад юу болох бол?"
"Хамаагүй ээ,түүний аав нь надад дургүй бол тэр л биз.Энэ ертөнцийн төгсгөл биш шүү дээ"
"Сэүн..."
"Хажуугаар нь чи надад байна....энэ л хангалттай" Сэүн инээмсэглэн,би түүн рүү өрөвдсөн харц явуулах аж. "Гэхдээ хэрвээ энэ чамд хамаатай бол тэтгэлэгийн авахын тулд чиний надад туслах өөр нэгэн арга байна" Сэүн хэлэх аж.
"Юу юм?"
"Дахиад миний хувийн багш бол?"
Би доошоо хараад "Энэ хөгжилтэй юм аа...ээж чинь надаас ижил зүйл асуусан"
"Манай ээж үү?"
"Мхм би ээжтэй чинь уулзсан юм тэгэхэд дахиад чамд ямар их давтлага хэрэгтэй байгааг хэлсэн"
Би түүн рүү харан хөнгөрөн гэгч нь цохиод "Чи яагаад шалгалтаа муу өгч байгаа юм?"
"Надад чи байхгүй болохоор л тэр"
Би мишээн,хацар минь халуу шатаж байлаа.
"Эсвэл чи муу дүн авч намайг эргэн ирүүлэх гэж оролдож байсан"
"Тэр чинь" Сэүн инээв.
"Ээж чинь өөр нэг зүйл хэлсэн"
"Юу гэж хэлсэн?"
"Ээж чинь бидний хооронд очийг харсан...ээж чинь мэдэж байна уу?"
Сэүн мишээн "Ээж мэдвэл сайн биш гэж үү? тэгвэл би чамайг амархан үнсэж болох нь"
Би инээн,утас минь дуугарахыг мэдэрлээ.Харвал Жунин байх нь тэр.
"Хэн юм?" Сэүн ийнхүү асуулаа.
"Жунин..."
"Битгий ав.."
"Гэхдээ тэр надад үнэхээр сайн ханддаг"
"Надад хамаагүй ээ,тэр зөвхөн сайхан харагдаж байгаа юм"
"Би авах хэрэгтэй..." би ийнхүү хэлээд шууд л авлаа.
"Байна уу?"
"Ханна чи хаана байна? би чамайг хайж байлаа" Жунин асуух аж.
"Би номын санд байна..."
"Үнэхээр үү? за за удахгүй уулзъя-"
"Үгүй ээ" би хурдхан шиг хэлэн "Би үнэхээр завгүй байна гэж хэлэх гэсэн юм.Надад дуусгах бие даалт байна.Би зүгээр л ганцаараа баймаар байна"
"Аан за" Жунин итгэлгүйхэн хэлэв.
"Тийм ээ..би чамтай дараа яръя.Би номын санчид сонсогдмооргү байна.Баяртай" би хурдхан шиг утасаа таслалаа.
"Би тэр залууд итгэдэггүй" Сэүн хэлэх аж.
Би Сэүн рүү санаа зовсон байртай хараад "Чи хэнд ч итгэдэггүй шүү дээ"
"Үгүй ээ,би чамд итгэдэг хажуугаар нь тэр шинэ хүүхэдтэй болзоонд явсан гэдэгт чинь" Сэүн дургүй нь хүрсэн байртай хэлэх ажээ.
Би гайхаж орхилоо."Чи яаж мэдэж байгаа юм?"
"Би бүгдийг мэддэг.Чи бол минийх,санаарай Им Ханна" тэр муу гол дүрийн баатар шиг хэлэх нь тэр.
Би инээдээ барих гэж хичээсэн ч инээж орхилоо.Тэр ч бас надтай инээх аж.Би сэндвичээ дуусгаад,бид тэр газрыг орхин явав.
Сургуулийн дараа.
"Ханна" Жунин намайг дуудлаа.
Би эргэж харан "Сайн уу Жунин"
"Сайн уу,бие даалт чинь ямар байна?"
"Бие даалт?" би эргэлзсэн байртай асуун тэгээд гэнэт саналаа."Аан тийм бие даалт.Хмм би бараг л дуусчихсан" би хуурамч инээмсэглэлтэй худал хэлэв.
"За...баасан гаригийн тухайд...намайг үнэхээр уучлаарай.Би чиний зөвшөөрөлгүй чамайг үнсэх гэж оролдох хэрэггүй байсан юм" тэрээр сандарсан байртай хэлэх ажээ.
Би доошоо харан "Үгүй ээ,зүгээр.Дахин тэр тухай битгий санаа зов доо"
"Гэхдээ Ханна,миний тэгсэн шалтгаан нь-"
"Жунин" би түүнийг яриаг таслан,тэр ч ярихаа болилоо.
"Б-би"
"Юу вэ Ханна?"
Би түүн рүү хараад "Би чадахгүй ээ"
"Юу чадахгүй гэж?"
Би гүнзгий амьсгаа авлаа."Би чамтай байж чадахгүй"
"Юу гэсэн үг юм?"
"Гайхалтай найз байгаад чинь баярлалаа.Би чамд үнэхээр баярлаж байна гэхдээ чамтай байх тухайд...намайг үнэхээр уучлаарай.Би тэгэх гээгүй юм шүү" би үргэжлүүлнэ.
"Энэ У Сэүнээс болсон уу?"
Миний нүд томорлоо.Тэр мэдэж байгаа юм уу?
"Чи яа-"
"Хммм одоо би ганцхан ярвигтай харилцаанд байгаа хүн нь гэж бодож байна хмм?" Жунин уурлангуй хэлэх нь тэр.
"Жунин...намайг үнэхээр уучлаарай"
"Би явах хэрэгтэй байна" энэ түүний явахаасаа өмнө хэлсэн зүйл байлаа.
Би санаа алдав.Би түүнийг өвтгөхийг хүсээгүй.Би өөрийгөө хэн нэгнийг өвтгөж чадна гэж мэдсэнгүй.Бүхэл биеэр минь буруутай юм санагдана.
-Гэгээ-
