CHAPTER 44
-Гэгээ-
-Жунины талаас-
"Б төлөвлөгөө рүүгээ орцгооё"
"Чамайг чадахгүй гэж мэдсэн юм аа"
-Ханнагийн талаас-
"Чи зүгээр үү?" Эмили санаа зовон асуулаа.
Бид миний өрөөнд байх бөгөөд Эмили орон дээр сууж би хаалгаа орж ирэн түүн рүү гүйлээ.
"Юу болсон юм Ханна?" тэрээр ийнхүү асуун,нурууг минь илэх аж.Би зүгээр л чимээгүй байж байлаа.
"Ханна...надтай ярь л даа"
Би түүн рүү харан "Би хамгийн муу хүн"
"Алив ээ Ханна,чи тийм биш шүү дээ.Юу болсон юм?"
Би түүнээс холдон хуруугаараа тоглож эхэллээ.
"Жунин намайг одоо үзэн ядаж байгаа"
"Юу?" Эмили босон суух ажээ.
"Өнөөдөр хичээлийн дараа.Тэр надад сайн гэдгээ хэлэх гэж байсан юм гэхдээ хэлэхээс нь өмнө би түүнтэй адилхан мэдэрдэггүй гэдгээ хэлсэн"
"Юу?" Эмили орилох нь тэр.
"Би энэ дэлхийн хамгийн муу хүн"
"Ханна,юу болсон юм? би та хоёрыг сайн байгаа л гэж бодсон шүү дээ.Чи хоёр дахь удаагаа болзсон"
Би чимээгүй байв.
"Энэ Сэүнтэй холбоотой гэж битгий хэлээрэй"
Би түүний харцнаас зугтан "Ханна,тийм үү?" тэрээр надаас асуух ажээ.
Би үргэжлүүлэн чимээгүй байлаа.
"Та хоёр?"
Би түүн рүү харан толгой дохилоо.
Тэрээр уулга алдан "Ханна"
Би орноос босон түүн рүү нуруугаа харууллаа.
"Ханна,чи надад бүгдийг хэлсэн нь дээр шүү"
"Намиг санаж байна уу?" би түүнээс асуулаа.
"Тийм ээ,Сэүний найз охин? тэр юу гэж?"
"Нами Сэүнийг сүрдүүлсэн.Тийм болохоор л тэр намайг өвтгөсөн.Тэгээд л Нами намайг өвтгөөгүй"
"Bitch ямар аймшигтай юм бэ,тэр яаж чадав аа?...тэгээд чи Сэүнийг уучласан уу?"
Би эргэж харан толгой дохилоо.
"Гэхдээ тэр залуу үнэхээр новш...тэрний чамд хэлсэн үг.Энэ чамайг долоо хоног бараг л алсан"
"Би мэднэ ээ гэхдээ тэр намайг зөвхөн хамгаалах гэж хичээж байна.Ямар нэг шалтгаан байгаа гэдгийг би мэднэ"
Эмили гүнзгий амьсгаа аван "Би зүгээр л...мэдэхгүй байна...чи миний сайн найз.Би чамайг дахиад өвдөөсэй гэж хүсэхгүй байна"
"Би мэднэ ээ,мэднэ.Бас би өөрийгөө ч өвтгөхгүй.Амлаж байна"
Эмили гунигтайхан инээмсэглээд "Чи надад амласан шүү"
Би толгой дохилоо."Нами хоёр дахь удаагаа зодоон хүсэж байгаа гэж бодож байна.." хэмээн тэрээр хэлэн инээлээ.Би мөн адил инээв.
Оройн дараа...
Эмили хурдхан шиг унтан би ч бас унтах гэж байхад чулуу цонх онохыг сонсов.Би очин харвал Сэүн гараад ир хэмээн далахад би шууд л доошоо гүйн гараад шууд л түүнийхээ энгэр рүү гүйн тэрээр намайг дулаан гэгч нь тэврэн авлаа.
Сэүн миний толгойн дээр үнсээд "Сайн уу үзэсгэлэн гоо минь"
Би түүнээс холдон инээмсэглэлээ."Би чамайг аль хэдийн унтчихсан болов уу гэж айлаа" тэрээр үргэжлүүлэн ярих аж.
"Чи азтай байна.Би ханхүүгийнхээ шөнийн анхны үнсэлтийг хүлээх дуртай" хэмээн би тоглоно.Тэр инээн уруул дээр минь үнсэв.Бид хэсэг зуур үнсэлцэж байгаад холдлоо.
"Тэгээд...чи дахиад миний хувийн багш болох талаар бодсон уу?" Сэүн асуух ажээ.
"Хммм..одоохондоо үгүй ээ.Гэхдээ би тэгэх хэрэгтэй гэж бодохгүй байна"
"Энэ л миний бодсон зүйл" хэмээн тэр чихэнд минь шивнэн,доод уруул нь хүзүүг минь шүргэх аж.
"Үнэхээр үү?"
"Хмм үнэхээр" хэмээн хариулаад өгзөгнөөс минь өргөн би өмнөх шигээ түүний бэлхүүсээр ороолоо."Бас би чамайг энэ бямба гариг юу хийхийг чинь мэднэ"
Би инээн "Би тэгээд юу хийх юм?"
"Чи миний бэйсболын тэмцээний дараа гэр рүүгээ хариад дараа нь бид миний ялалтыг тэмдэглэнэ"
Би гайхан түүнээс холдоод "Үнэхээр үү? чи итгэлтэй байна уу?" би ийнхүү инээж орхилоо.
"Хммм үнэхээр итгэлтэй байна" Сэүн миний хүзүүгээр тэнүүчлэн,шимсээр хэллээ.
"Боль.Би маргааш сургууль дээр яст мэлхийн хүзүүтэй цамц өмсмөөргүй байна" би инээн,түүнээс холдох гэж хичээж байлаа.
"Битгий санаа зов доо,би чамайг хамгаална"
Би түүн рүү үл итгэсэн байртай харан,тэрээр нэг гараараа тэнцвэрээ барьж нөгөө гараараа нүүрнээс минь барилаа.
"Маргааш битгий гайхаарай"
Маргааш хүртэл би түүний юу гээд байгааг ойлгосонгүй.
Мягмар гариг..
Намайг шүүгээнээсээ номоо авж байхад Сэүн над руу алхан ирлээ.Би гайхаж бас хүмүүсийн биднийг ширтэж байхыг мэдэрлээ.Би ёжтой инээмсэглэн Сэүн рүү харав.
"Би чамд гайхах хэрэггүй гэж хэлсэн биз дээ?"
Би амаа ангайж байгаагаа ойлгон "Чи юу хийгээд байгаа юм?"
"Чамд амласан зүйлээ..." Сэүн хэлэх нь тэр.
"Сэүн..." би эргэн тойрноо харвал хүмүүс биднийг ширтэж байлаа.
"Хмм хүмүүс асууж байгаа гэж бодож байна тэгэхээр бид тэдний хүссэн хариултыг өгөх хэрэгтэй" гэж хэлээд намайг татан үнсэх нь тэр.Би цочирдон хурдхан шиг түүнийг түлхэж орхилоо.Би Намиг над руу үхлийн харц явуулж байгаа гэдэгт мөрийцөж чадна шүү.Би шүүгээ рүү харвал Нами байдаг газартаа байсангүй.Хонх дуугарлаа.Сэүн миний гарнаас хөтлөн бид анги руугаа явав.
"Би чамд байгаа тэмдэгтээ дуртай" Сэүн ойртон шивнэлээ.Тэр өнгөрсөн шөнө хийсэн шимүүлсэн мөрөө хэлж байгаа юм.Би улайж орхилоо.Энгийн хосууд шиг....ангид гар гараасаа хөтлөлцөх чинь хачин байгаа ч бас зөв зүйл шиг санагдаж байв.
Жунин намайг сургууль дээр бүрэн үл тоох бөгөөд би түүнийг харсан ч тэр намайг хараагүй мэт жүжиглэж байлаа.Надад аймшигтай санагдаад байна.Жунин одоо ч надад уурлаж байгаа байх даа гэхдээ би ойлгож байна.
Баасан гаригийн орой.
"Гуйя Эмили"
"Үгүй ээ,би чамтай хамт бэйсболын тоглолт руу явахгүй.Үндсэндээ бол бөмбөг цохидог хэсэг тэнэгүүдийг дэмжих нь би шүү дээ"
Би инээн "Эмили" тэгээд шууд гоншигонох ажээ."Чи намайг дэмжихээр энд ирсэн гэж хэлээгүй бил үү?" би гөлөгний царай гаргах аж.
"За яахав гэхдээ чи Сэүндээ болгоомжтой бай гэж хэлээрэй.Хэрвээ чи бидний хажууд байхгүй бол түүний царай цэвэрхэн биш болох байх даа"
"Ойлголлоо" хэмээн би хэлээд түүнийг тэврэн авав.
"Би өлсөөд байна,би өөртөө зууш хийж идлээ" Эмили хэлэн,гал тогоо руу явлаа.
Бямба гариг буюу Сэүний тэмцээний өдөр...
"Алив ээ Эмили.Бидэнд сайхан суудал байна"
"За за гэхдээ дараа нь бид хоолны бүхээг рүү явна шүү за юу?"
"За" би түүнийг үзэгчдийн суудал руу татсаар хэллээ.
Би Сэүнийг хайхаар тоглогчдын байрлах хэсэг рүү харлаа.Тоглогч нар нь адилхан болохоор хайхад хэцүү байсан ч би эцэст нь түүнийгээ олов.
Эмили бид хоёр зарим нэг зууш авахаар явж байхдаа хэдэн охидын яриаг сонслоо.
"Тэр янхан Сэүнийг Намигаас булаасан" нэгэн охин хэлэх аж.
"Ямар сэжиг хүрмээр юм бэ.Гэм зэмгүй харагддаг гэтэл үнэн хэрэгтэй нууцаар бусдын залууг булаагаад л"
Миний зүрх бутарчихлаа.Тэдгээр үгс өвтгөж байна...би яаж хариулахаа мэдэхгүй байна.
Эмили тэр охид руу эргэж харах гэхэд нь би түүнийг зогсоолоо.
"Явцгаая" би түүний гарыг татах ажээ.
"BITCH" Эмили явахаасаа өмнө ийнхүү хэлэв.Хов жив ярин зогссон охид гайхан үлдлээ.
Бид хоолны бүхээгт ирэн "Тэднийг битгий сонс Ханна" Эмили санаа зовсон байртай хэлэв.
"Мэднэ ээ" би инээмсэглэн хэлэв.
Бидний эргэн ирэхэд тэмцээн эхэллээ.Сэүн бол бөмбөг шидэгч.Тэрээр үзэгчдийн суудоыг гүйлгэж харсаар над руу харлаа.Тэр над руу инээмсэглэн,би хариу мишээхэд Сэүн эргэн бөмбөгөө шидэхэд анхаарлаа хандуулав.
Гэнэт Жунинаас мессеж ирэх нь тэр.
Сайн уу? тэмцээний дараа хоолны бүхээгт надтай уулзаж болох уу? би уучлалт гуймаар байна.
За хэмээн би хариу бичив.
Би одоо ч Жунины найз болмоор байна.Би түүнийг өвтгөсөн гэхэд дургүй.
Тэмцээн дуусан манай сургуулийн баг манлайлан,бид хожлоо.Сэүний сайн хичээж жинхэнэ тоглолтонд ялахыг нь харах сайхан байна.
Би чамайг хүлээнэ ээ.
Жунин над руу мессеж бичин би түүнтэй уулзана гэдгээ бараг л мартаж орхижээ.
"Эмили надад хийх зүйл байна.Гарах хаалган дээр уулзъя за юу?"
"За...бүх зүйл зүгээр үү? чи Сэүнтэй уулзах гэж байгаа юм уу? нялуун юм аа..." Эмили тоглон,би зүгээр л хамт инээж байлаа.
"Тийм ээ...дараа уулзъя" би ийнхүү явахаасаа өмнө хэллээ.
-Гэгээ-
