CHAPTER 45
-Гэгээ-
-Сэүний талаас-
Би Ханнаг олон хүн дундаас олох гэж хичээсэн ч олж чадсангүй.Би түүн рүүгээ очин тэврээд энн мөчийг хуваалцмаар байна.Хүн бүр хөдөлж эхлэн,би түүнийг алдчихлаа.Би эд зүйлсээ аваад Ханнаг хурдан олохын тулд багийнхантайгаа явлаа.Би түүн рүү мессеж бичсэн ч тэр хариулсангүй.
"Сэүн" Нами намайг дуудлаа.
"Нами?" би олон хүмүүс дундаас түүнийг хайж байлаа.
"Яарч байна уу"
"Тийм ээ.."
"Чи үнэхээр өөрчлөгдөж үгүй гэж үү Сэүн?"
Би эцэст нь Нами руу харахаа болин "Чи юу хүссэн юм?"
"Вуав олон хүний өмнө надаас зууран намайг үнсдэг Сэүнд юу болсон юм?" Нами сээтэгнэн,над руу алхах аж.
"Нами явж үз!" би түүний өнгөрөн алхсаар ийнхүү хэллээ.
"Хэрвээ чи Ханнаг хайж байгаа бол би түүнийг Жунинтэй байхыг харсан"
Би эргэн түүн рүү харлаа."Би чамд итгэнэ гэж юу чамайг бодоход хүргэсэн юм?"
"Чамайг түүний төлөө надад бууж өгсөн гэдэг чинь...чи түүнийг олохын тулд надад итгэх л болж дээ"
Тэр яг л миний зүгийг мэдсэн юм шиг алхах нь тэр.Ханнаг хайж олох гэсэн хүсэл минь намайг түүнийг дагахад хүргэх аж.
-Ханнагийн талаас-
Жунин намайг хоолны бүхээгний ойролцоо хүлээж байх бөгөөд модны дор зогсож байлаа.
"Жунин" би түүн рүү алхсаар нэрийг нь дуудлаа.Тэрээр эргэж харан эцэст нь би түүн дээр ирэв.
"Ханна..."
"Сайн уу...бүх зүйл зүгээр үү?" хэмээн би асуув.
"Тийм ээ тийм...хммм би зүгээр өнгөрсөн өдөр хийсэн зүйлдээ уучлалт гуйхыг хүссэн юм"
Би толгой сэгсэрэн "Үгүй ээ,үгүй.Энэ миний буруу.Би эрт чамд хэлэх хэрэгтэй байсан юм.Намайг үнэхээр уучлаарай-"
Жунин миний тохойноос зууран "Ханна би чамайг энэ үнэн гэдгийг мэдээсэй гэж хүсэж байна.Би үнэхээр чамд сайн...чамтай уулзсан өдрөөсөө хойш"
"Жунин.." би түүний гарыг тавиулах гэж хичээж байлаа.
"Ханна,чи надад Сэүнтэй ярвигтай харилцаатай гэж хэлээгүй гэж үү? Би илүү дээр байна гэж амлаж байна.." түүний тохойноос минь барих гар нь чангарах нь тэр.
"Жунин битгий ингэ!!" би айх бөгөөд түүний гарыг тавих гэж хичээсэн ч гар нь чанга бас энэ нь намайг өвтгөж байв.
"Чи намайг өвтгөөд байна.."
Гэнэт Жунин намайг үнсэх нь тэр.Би түлхэх гэж хичээсэн ч чадахгүй нь.Одоо ч гар нь чанга гэгч нь барин түүнийг газар унах хүртэл би эсэргүйцэж байлаа.Тэр Сэүн байв.Сэүн Жуниныг цохиж эхлэх нь тэр.
"Боль!" би уйлан орилно "Сэүн боль!"
Би цус харан,айж эхэллээ.
"Хэн нэгэн туслаач дээ!" би ийнхүү ориллоо.Ойр байсан залуус эцэст нь зодооныг нь зогсоохоор ирэв.Хоёр залуу Сэүнийг татах бол өөр залуус Жунинд туслахаар явна.Би Намиг хол зогсож байхыг харав.Тэр сэтгэл ханамжтай байгаа...харагдана.Тэд эцэст нь Сэүн,Жунин хоёрыг салгаллаа.Би Сэүн рүү гүйн ямар нэг зүйл хийхээс нь өмнө тэврэн авах ажээ.
"Гуйя..битгий!!" би түүний цээжинд уйлах бөгөөд Сэүн намайг чанга гэгч нь тэврэн бид Жуниныг газар орхин явлаа.
Бид хаалган дээр Эмилитэй уулзан,тэрээр бидэн рүү гүйн ирлээ.
"Бурхан минь,та зүгээр үү?"
Би толгой дохив.
"Юу болсон юм?" тэрээр үргэжлүүлэн асууна.
Би толгойгоо сэгсрэн "Би дараа тайлбарлана аа.Чи жолоо барьж болох уу?"
Эмили толгой дохин,Сэүний машиныг барилаа.Сэүн бид хоёр арын суудалд суух бөгөөд би зүгээр л түүнийгээ тэвэрч байв.Түүний царай шархдаж өвдсөн харагдана.
Бид манай гэрт ирэн би Сэүнийг буйдан дээр суулгалаа.Эмили шууд л анхны тусламжын авахаар гүйв.Түүнийг нада авчирч өгөхөд би хурдхан шиг нээн шархыг нь цэвэрлэх зүйл авлаа.Хацраар минь нулимс урсахыг би мэдрэх ажээ.Бас нэгэн зэрэг аманд минь давс амтагдаж байна.
"Хээе,хээе...юу болсон юм?" Сэүн миний царайг өргөх аж.
"Чамайг өвтгөсөн нь миний буруу" би уйлна.
"Үгүй ээ,үгүй энэ чиний буруу биш.Энэ миний буруу.Намайг уучлаарай.Тэр чамаас барьж байхыг хараад л би ухаанаа алдчихсан.." хэмээн хэлээд намайг өөртөө ойртуулан "Намайг уучлаарай"
Би зүгээр л үргэжлүүлэн түүний цээжинд уйлж байлаа.
"Хээе Ханна,би та хоёрыг үлдээе даа,та хоёрт хэрэгтэй" Эмили хэлэн зөөлөн инээмсэглэв."Маргааш ярьна аа..ямар нэгэн зүйл хэрэгтэй бол залгаарай!" хэмээн намайг тэвэрлээ.
"Баярлалаа Эмили" би түүн рүү зөөлхөн инээмсэглэн тэрээр толгой дохиод явлаа.Би Сэүн рүү эргэн тэр зөөлөн гэгч нь үсийг минь нүүрнээс минь холдуулан үнсэв.Бид зүгээр л нэгнээ ширтэнэ.
"Чамайг цэвэрлэцгээе" би хэлэв.
Сэүн толгой дохин,би түүний гарнаас барин өрөөнийхээ угаагийн өрөө рүү явлаа.Намайг хувцасаа тайлж байх хооронд тэр тэлээгээ тайлан,бэйсболын цамц өмдөө тайлах аж.Би халуу ус гожуулан бид ванн руу яван орлоо.Миний нэг гар түүний хүзүүгээр тэврэх бол нөгөө гараараа бэлхүүсээр тэврэн Сэүний хоёр өгзөгнөөс минь барив.Бид халуун усан дор хэсэг зуур зогсож байгаад өөрсдийгөө угаалаа.
"Дахиад битгий тэгээрэй за юу?" би түүн рүү харлаа.
Тэрээр толгой дохих аж.
"Чи намайг айлгасан.." би түүний цээжийг налан Сэүн толгой дээр минь үнсэнэ.Бид дуусаад шүршүүрээс гаран би дотуур өмд цамцаа өмслөө.Тэр зүгээр л алчуураар бэлхүүсээ ороон байх бөгөөд би доош гүйн анхны тусламжын хайрцаг авчиран түүний шархыг цэвэрлэлээ.
"Би ч бас айсан" Сэүн гэнэт хэлэн би түүний нүүрийг хэмлэнэ.
"Чи өвдсөн...би түүнийг чиний өвдөж байгаа шиг өвтгөхийг л хүссэн юм.10 дахин дор" тэр миний гарнаас татан би татганаж орхилоо.Миний гар Жунин барисанаас болоод бага зэрэг хөхөрчихөж.Би хорссон царай гаргах Сэүн рүү хараад өвөр дээр нь суун түүнийг тэвэрлээ.Бид нэг нэгнийхээ төлөө айж байна.Гэхдээ энэ хайр тийм биз дээ?
-Гэгээ-
