CHAPTER 46
-Гэгээ-
-Ханнагийн талаас-
Даваа гариг сургуулийн дараа Сэүн захиралын өрөөнд орж би гадаа нь хүлээж байлаа.Хэн нэгэн Сэүн,Жунин хоёрын зодооныг бичлэг хийгээд сургууль даяар тараачихсан.Би сандарч байна.Сэүн асуудалд орох болов уу? Хэрвээ тэр тэтгэлэг авч чадахгүй бол миний буруу юу? Намайг гараараа тоглож суухад гэнэт захиралын өрөөний хаалга онгойв.Энэ намайг гайхшруулж орхисон юм.Би дээшээ харвал захирал Сэүний мөрөн дээр гараа тавихыг харлаа.Сэүн над руу харан зөөлхөн инээмсэглэх нь тэр.
"Алив ээ" тэрээр над руу гараа сунган,захирал хаалгаа хаалаа.
"Яаж байна?" би санаа зовон асуув.
"Чи намайг ингэж үлдээх гээд байгаа юм уу?" Сэүн тоглох аж.
"Сэүн..."
Тэр сунгасан гар руугаа дохиход би санаа зовж байсан ч хүлээн авлаа.Тэр надаас чанга гэгч нь хөтлөөд бид алхан явав.Би зүгээр л газар ширтэнэ.Би яг одоо ийм царайтай түүн рүү хармааргүй байна.Би түүнийг эрхий хуруугаараа гарыг минь илэхийг мэдрэн түүн рүү харлаа.
"Чи асуудалд ороогүй биз дээ? энэ чиний тэтгэлэгт нөлөөлөхгүй биз дээ?" би асуун,хариултнаас нь айж байлаа.
Тэр толгой сэгсрэн "Үгүй ээ,би асуудалд ороогүй.Бас миний тэтгэлэг зүгээр" хэмээн тэрээр инээх аж.
Би тайвшран санаа алдаад "Чи яаж тийм амархан инээж чаддаг байна аа? бурхан минь,энэ бүгд миний буруу"
"Үзэсгэлэнтэй байгаагийнхаа төлөө юу? чи энэндээ ээжийгээ л буруутгах хэрэгтэй" хэмээн Сэүн хацарнаас минь барисаар хэллээ.Би түүнийг хөнгөхөн цохин "Сэүн,энэ үнэхээр нухацтай зүйл" би түүн рүү харав.
"Ханна,хэрвээ би чамайг хамгаалах хэрэгтэй бол би чамайг дахиад зүрхний цохилтондоо хамгаална"
"Гэхдээ чиний тэтгэлэг...хэрвээ энэ илүү нухацтай зүйл байсан бол чи энийг алдчихсан байгаа"
"Миний тэтгэлэг зүгээр ээ...би зүгээр.Бид зүгээр...бүх зүйл зүгээр.." тэр миний духан дээр үнсэх ажээ.
Би түүнийг налан "Би тэгэж л найдаж байна..." хэмээн би шивнэв.
Бид манай гэрт ирэн би түлхүүрээ хийгээд татаж авахдаа ээжийн дууг сонслоо.
"Ханна..." новш гэж.
"Ээжээ.." миний нүд томорлоо.
"Гуйя надад энийг тайлбарла" тэр Сэүн бид хоёрын өмнө Сэүн,Жунины хоёрын зодолдож буй бичлэгийг утсаараа тавих нь тэр.
"Ээ-" миний амнаас юу ч гарахгүй байна.
"Чи энд байна? бас Сэүн?"
Би хурдхан шиг Сэүн харвал түүний гар миний бэлхүүсэн дээр байх нь тэр.
"Ээжээ..."
"Тийм ээ,би чиний ээж.Би энэ талаар мэдэх эрхтэй гэж бодохгүй байна уу?"
"Хатагтай Им"
"Сэүн уучлаарай гэхдээ ээж охин хоёрын асуудал.Хэрвээ чи явчихвал би талархах байна"
"Ханна энэ бичлэгэнд оролцоогүй ээ" Сэүн үргэжлүүлэн ярих ажээ.
"Аан үнэхээр үү? би охиноо тэнд зогсоод хоёр залуу руу боль гэж орилж байхыг тодхон харж байгаа юм сан" ээж бидэнд утсаа харуулна."Тэгээд ноён У би давтан хэлье.Хэрвээ чи яг одоо явбал би талархах байна"
"Ха-" Сэүний дахин дуугарах гэж хичээнэ.
"Сэүн зүгээр ээ" би түүнийг яриаг таслан "Зүгээр л яв.Би чамтай дараа уулзна аа"
Сэүн тээнэгэлзэж байсан ч би түүнд тайтгаруулах инээмсэглэл өгөн тэрээр толгой дохин гаран явлаа.Би ээж рүү эргэж харан "Би тайлбарлаж чадна аа"
"Тайлбарла" хэмээн ууртай гэгч нь хэлэв.
"Жунин намайг өвтгөж байсан юм тэгээд Сэүн надад туслах гэж хичээсэн"
"Аан тэр Сэүн үү?" ээж хаалга руу заалаа."Хэрвээ Жунин чамайг хамгаалж байсан гэж хэлсэн бол би илүү итгэх байлаа.Тэр чамайг хоёр долоо хоног уйлуулсан Сэүн ижилхэн биш гэж үү? чамайг өрөөндөө орж уйлж суусан шалтгаан?"
"Сэүн одоо өөр.Тэр үед..."
"Юу? тэр үе өөр байсан юм уу? тэр чамайг өвтгөхгүй байсан гэж үү? Ханна хонгор минь,би чамайг ийм тэнэг болгох гэж өсгөөгүй шүү дээ.Тэр чамайг ганц удаа өвтгөсөн мэдээж дахиад өвтгөнө"
"Ээжээ,тэр тийм биш"
"Үнэхээр үү? тийм биш гэж үү?"
"Мэдээж,та мэдэхгүй" хэмээн би бувтнана.
"Юу?"
"Юу ч биш дээ"
"Энэ нэг зүйл байна..."
"Та мэдэхгүй гэж би хэлсэн шүү дээ..." би орилж орхилоо.
"Чи над руу орилоод байгаа юм уу?"
"Уучлаарай,би тэгэх гээгүй юм аа"
"Чи мэдээж тэгсэн.Энэ юу вэ Ханна? Сэүн чамайг өөр хүн болгож байна.Энэ чи биш байна"
"Үгүй ээ ээжээ,тэр тэгээгүй.Тэр үнэндээ намайг мэддэг харин та мэддэггүй"
"Юу?"
"Та хэзээ ч гэртээ байдаггүй ээжээ.Та гэртээ илүү их байна гэж хэлсэн гэтэл та тэгээгүй.Та үргэлж ажилтайгаа байдаг миний тухайд яах юм? би энэ гэрт ганцаардаж суудаг"
"Тийм болохоор л би Эмилиг ирэхийг гуйсан юм"
"Баярлалаа надад Эмили хэрэгтэй байсан.Гэхдээ та надад илүү их хэрэгтэй ээжээ.Бурханыг бодож биднийг хоол идэж байхад ч та утасаа тавьдаггүй"
"Ханна миний хийж байгаа бүх зүйл чиний төлөө.Тэрийг мэдэхгүй юу?"
"Мэднэ,би сайн мэднэ" би эд зүйлсээ аваад хаалга руу алхаж эхэллээ."Чи хаашаа явж байгаа юм?"
"Мэдэхгүй ээ гэхдээ та над шиг энэ гэрт яаж ганцаардахыг мэдэрнэ" би хэлээд хаалга саван гүйлээ.Миний нүд улаан туяа татаж,бүрэлзээд байна.Би нулимстайгаа сайн харж чадахгүй байна.
Би Сэүнийг машиныхаа хажууд зогсож байхыг харлаа.Тэр яваагүй байна.Би түүн рүү гүйн тэрээр намайг тэврэн авав.
"Ханна..."
"Намайг аваад яваач.Гуйя..."
Сэүн толгой дохилоо.
"Ханна" би ээжийн орилох дууг сонссон ч бид хурдхан шиг машинд суун хөдөллөө.
...
"Ханна" гэх Сэүний дуу намайг бодлоос минь салгалаа.
"Айн?" би түүн рүү эргэлээ.
"Чи зүгээр үү?" тэрээр нэг гараараа гарнаа минь барьж,нөгөө гараа үрүүлнээсээ барисаар асуулаа.
"Мэдэхгүй ээ" би өвөр рүүгээ харсаар хэлэв.Чамтай манай ээж ингэж ярих хачин байсан байх даа" би түүн рүү болгоомжтойхон инээмсэглэлээ.
"Бага зэрэг" тэрээр хөнгөхөн инээн."Гэхдээ зүгээр ээ.Би зүгээр л ээжийг чинь чамайг буруутгаасай гэж хүсэхгүй байна"
"Гэхдээ энэ миний буруу"
Тэр толгой сэгсрэн уруулан дээрээ гарыг минь авчиран "Үгүй ээ,энэ хэн нэгний буруу бол тэр новшийнх"
Би санаа алдаад эргэн цонхоор харлаа.
Энэ ээж бид хоёрын хийсэн анхны хэрүүл.Би юу хийхээ мэдсэнгүй.Би өмнө нь ээжид хэзээ ч хурц үгс хэлж байгаагүй.Эргэж бодоход би уучлалт гуймаар санагдаж байгаа ч аль хэдийн оройтжээ.Би зугтчихсан шүү дээ.Зүгээр л амархан эргээд оччихож чадахгүй.
"Хөөе..." Сэүн намайг дуудлаа.
Би түүн рүү эргэн "Зүгээр за юу? бид зүгээр болно амлаж байна" тэрээр миний гарыг атгах аж.
Би толгой дохин "Яваагүйд баярлалаа" хэмээн зөөлхөн инээмсэглэв.
"Би шөнө дунд хүртэл ч хүлээх байсан" тэрээр инээн "Би удаан хүлээх хэрэггүй болсонд баяртай байна"
Энэ удаа би түүн рүү жаргалтай гэгч нь инээмсэглэв.Би суудалдаа тухтай гэгч нь суугаад "Тэгээд хаашаа явах билээ царайлаг жолооч минь?"
"Чиний хүссэн газар руу үзэсгэлэнтэй зорчигч минь"
Би инээнэ."Гэхдээ хэрвээ чи мэдмээр байгаа бол...манай гэр" хэмээн Сэүн хэлэх нь тэр.
Би гайхан "Танай гэр?"
Тэр үүнийг хэлсэний хэдэн минутын дараа тэр үнэхээр тоглоогүй байж.Бид аль хэдийн түүний гэрийн гадаа иржээ.
"Сэүн,чи итгэлтэй байна уу?" би болгоомжтойгоор асуув.
"Тийм ээ,мэдээж.Яагаад би итгэлтэй биш байна гэж?"
"Би зүгээр л өнөө орой гэрт байж чадахгүй ээ...эцэг эх чинь дуртай байна гэж бодохгүй байна"
"Ээж чамд хайртай бас аав...тэр энэнтэй эвлэрэх л хэрэгтэй.Хажуугаар нь чи энд үлдэхгүй юм бол өөр хаашаа явна гэж?"
Би санаа алдлаа.Түүний зөв.Надад явах газар байхгүй.Эмили хэсэг зууг авгийндаа байна гэсэн би түүнд саад болж болохгүй шүү дээ.Түүнгүйгээр би надад явах газар байхгүй.
"Алив ээ" хэмээн Сэүн над руу гараа сунган би гарыг нь хөтлөлөө.
Тэр хаалга онгойлгон бид дотогш оров.Би эд зүйлсээ кофены ширээн дээр тавиад тэр намайг гал тогоо руугаа дагуулан явлаа.
"Тэгээд миний гүнж юу идмээр байна?" Сэүн над руу инээмсэглэнэ.
"Миний ханхүүгийн идэх зүйлийг" би инээх аж.
"Хэрвээ чи мэдмээр байгаа бол..." тэр над руу ойртон бэлхүүснээс минь барин чихэнд минь шивнэнэ."Чамайг..."
Би түүнийг түлхээд улайж орхилоо.Тэгээд хуруугаа түүний үсийг самнана.
"Ийм зүйл болсон ч гэсэн чи одоо ч тоглож байна"
"Миний гүнж инээж л байвал" хэмээн хүзүү рүү минь дөхсөөр хэллээ.Би инээн,түүнийг түлхэн зүгээр л түүнийг ширтэж байв.
"Баярлалаа...намайг инээмсэглүүлж байгаад"
"Үгүй ээ,намайг эрүүл ухаантай байлгаж байгаад баярлалаа" тэр намайг үнссээр асуулаа.
Миний утас дуугарах нь тэр.Би аван харвал ээж байлаа.Миний инээмсэглэл алга болон авах хэрэгтэй эсэхээ мэдэхгүй байна.
"Чи авах хэрэгтэй,ээж чинь санаа нь зовж байгаа" Сэүн хэлэн би толгой сэгсэрлээ.
"Би чадахгүй ээ...энэ миний гэрээсээ зугтаж байгаа анхны удаа.Ээж сонирхож л байгаа байх" би үргэжлүүлэн дугаарыг нь ширтэх аж.
"Зүгээр л ээждээ надтай аюулгүй байгаа гэдгээ л мэдэгдчих"
Би толгойгоо сэгсрэн "Үгүй ээ...ээж илүү их уурлана" хэмээн хэлээд би ээжийн дуудлагыг үл тоон Сэүнийг тэвэрлээ."Би одоохондоо гэр рүүгээ харьж чадахгүй ээ...би хүсэхгүй байна"
Сэүн намайг буцаан тэврээд "За яг одоо.Ямар нэг юм идэхээр явцгаая бас энэ талаар битгий санаа зов за юу?"
-Гэгээ-
