CHAPTER 48
-Гэгээ-
Би нүдээ нээн,хурдхан шиг босон суулаа.Нарны тусгал над руу харан,бүхэл өрөөгөөр тархана.Ямар нэгэн зүйл хажууд минь хөдлөн,би доошоо харвал Сэүн байх нь тэр.Тийм ээ,бид гэрээсээ зугтаж,өнгөрсөн шөнө буудалд ирсэн шүү дээ.Би санаа алдлаа.Бүх зүйл үнэхээр хурдан болж өнгөрсөн гэтэл Сэүн үнэхээр тайван унтаж байна.Би эргэн өнөөх зүүдээ бодлоо...тэр хоолой.Тэдний зөв үү? би үнэхээр Сэүний амьдралыг балласан гэж үү? Би толгойгоо сэгсрэн Сэүнд анхаарлаа хандууллаа.Би түүн рүү дөхөн нүүрнээс нь үсийг нь холдуулан төгс царайг нь ширтэнэ.Би бүхэл өдөржин үнсэж чадах тэр уруул.Би хэдэн сарын өмнө түүний энгэрт унтаж,царайлаг төрхийг нь харан сэрнэ гэж хэзээ ч төсөөлж байгаагүй.Одоо бид хамтдаа зугтаж байна.
Би түүний уруулыг илэн тэрээр хөдлөх ажээ.Би цочирдон холдож,тэр уулгаа алдан,удаанаар нээнэ.Харин дараа нь инээмсэглэв.
"Мммм сайн уу үзэсгэлэн гоо минь"
"Уучлаарай,би чамайг сэрээчихсэн үү?" би сандарсан инээмсэглэлтэй хэллээ.Сэүн толгой сэгсрэн "Үгүй ээ" хэмээн хэлээд гарнаас минь татан үнссээр хэлэв.
"Би чамайг зүүдлээд оронд нь жинхэнэ зүйл харахыг хүссэн" хэмээн Сэүн хэлэн,би улайж орхилоо."Чи? чи сайхан амарсан уу?"
Би эргэн зүүдээ бодлоо.Сэүн энэнд байсан гэхдээ зүүд гэхээсээ илүү хар дарсан зүүд шиг.Би түүнд энийг хэлж чадахгүй.
Би зүгээр л толгой дохиод,тэрээр инээмсэглэн бослоо.
Би цаг харахаар утас руугаа харвал өглөөний 7 цаг болж байх аж.Ээжээс аваагүй сая дуудлага,дуут мессеж ирсэн байв.
"Тэгээд бид өнөөдөр юу хийх үү?" Сэүн асуулаа.Тэрээр бэлхүүсээр минь тэврэн хүзүүнд минь нүүрээ шигтгэнэ.
Би үргэжлүүлэн утас руугаа ширтэн "Магадгүй,магадгүй..."
"Хмм?"
"Бид буцах хэрэгтэй" би сандран хэлэхэд Сэүн надаас холдон "Чи буцаж явмаар байна уу?"
Би түүн рүү эргэн "Мэдэхгүй ээ...бид хичээлтэй л гэх гэсэн юм бас бид яг одоо хийж байгаа зүйлдээ итгэлтэй биш байна.Бидэнд төлөвлөгөө байхгүй...бас-" би амьсгаагүй ярих ажээ.
"Хээе,хээе" тэр намайг тайвшруулахаар мөрнөөс минь барин "Би мэднэ ээ,бидэнд төлөвлөгөө байхгүй гэдгийг би мэднэ.Гэхдээ бид энд байхгүй байна гэж үү? тэгэхээр хүссэнээ хийцгээе.Хичээлээ таслацгаая.Ямар ч төлөвлөгөөгүй өөрсдийгөө баясацгаая.Ганц л өдөр хэн нэгний санаа бодолгүйгээр намайг чамтай байлгаач дээ,чи одоохондоо гэр рүүгээ харихыг хүсэхгүй байга гэж хэлээгүй бил үү?"
Би түүний нүд рүү харахад тэр ингэж хэлж байгаа ч гэлээ нүдэнд санаа зовнил харагдана.Тэр бидний төлөө үнэхээр хүчтэй байх гэж хийж байна.Сэүн миний санааг зовоохыг хүсэхгүй байна гэтэл миний хийж байгаа зүйл бол санаа зових.Би түүнийг ганцааранг нь хийлгэж чадахгүй.Би бууж өгөн толгой дохилоо.
"Би хүсэхгүй байна"
"Тэгвэл өнөөдөр хэн ч биднийг харахгүй,хэнд ч хамаагүй газар руу галзуу зүйл хийхээр явцгаая хмм?" тэр инээмсэглэнэ.
Би толгой дохиод "Явцгаая" хэмээн инээмсэглэлтэй хэллээ.
Бид хамтдаа халуун шүршүүрт ороод өглөөний цайндаа гарлаа.Намайг өглөөний бин захиалж байх хооронд Сэүн үхрийн мах,өндөг мөн аягатай кэйк захиалав.Харин дараа нь бид бараа зарж,тоглоом болж буй ойрхон хотхоны фэстивал руу явлаа.Бид эргэн тойрноо алхаж байхдаа би гоёл чимэглэл зарж байгаа бүхээг олон би шууд л тийшээ гүйв.Тэр гоёл чимэглэлүүд үнэхээр үзэсгэлэнтэй юм.Би үнийг нь асуухад үнэхээр үнэтэй байх нь тэр.Би гоёл чимэглэл авахын тулд мөнгөө үрж чадахгүй ээ.Урам хугарсан байртай гоёл чимэглэлээ тавиад Сэүний гарнаас хөтөллөө.
"Явцгаая" хэмээн би хэллээ.
"Чи бугуйвч авмааргүй байна уу?"
Би толгой сэгсрэн "Үгүй ээ,бид мөнгөө үрэхгүй байсан нь дээр.Бид идэх хэрэгтэй шүү дээ" би зөөлхөн инээн,Сэүн миний гарыг тавин эргэж хараад "Энэ бугуйвч хэд вэ?"
"40000 вон" худалдагч бүсгүй хэллээ.
"Би авна аа" Сэүн түрийвчээ ухсаар хэлэв.
Би цочирдон түүнийг болиулахыг хичээж байлаа."Сэүн,энэ хэтэрхий үнэтэй байна аа." хэмээн мөнгө өгөхийг нь болиулах гэж хичээсээр хэлэв.Гэхдээ тэр хүчтэй юм аа.Миний хүч хэрэггүй юм байна.Сэүн мөнгөө төлөн,бугуйвчаа авах нь тэр.
"Бугуйгаа өг дөө"
"Сэүн..."
Тэр намайг үл тоон гарнаас минь бариад "Ганц удаа би энгийн найз залуу шиг чамд ямар нэг зүйл өгмөөр байна хм? би чамд зөвхөн нулимс өгдөг...ганц л удаа үзэсгэлэнтэй найз охиндоо сайхан зохицох ямар нэг зүйл өгмөөр байна" хэмээн тэрээр бугуйнд минь зүүж өгсөөр хэллээ.
Би зүгээр л түүнийг бишрэн ширтэх бөгөөд тэрээр бугуйвчаа зүүлгэж дуусаад гаран дээр минь үнслээ.
"Энэ чамд төгс байна.." Сэүн хэлэх ажээ.Би бугуйвчийг ширтсээр хуруугаараа илээд Сэүн рүү харан инээмсэглэлээ.Гэнэт бид хэн нэгний хоолойгоо засах дуу сонсон харвал худалдагч эгч байв.
"Май..." хэмээн Сэүнд ямар нэг зүйл өгөх ажээ.Сэүн авахаар гараа сунгахад тэр эгч Сэүний алган дээр өөр нэг бугуйвч тавих нь тэр.Энэ миний бугуйвчны эрэгтэй хувилбар нь байна.
"Энэ чиний найз охины бугуйвчний хос нь.Энийг түүнтэй зохицуулж үнэгүй ав"
Бид гайхсан байртай нэгэн рүүгээ харан эргэн эмэгтэй рүү эргэлзэн харж яагаад бидэнд өгч байгааг нь гайхаж байлаа.
"Би ийм хайр татам хос харснаас уджээ.Энэ залуу чамд үнэхээр их хайртай гэдгийг нь би харж байна..үнэхээр их.Бас энэ охин ч чамд үнэхээр их хайртай юм байна" худалдагч эгч бидэнд ийнхүү хэлэн,бид нэгэн рүүгээ инээмсэглэж байлаа.
"Баярлалаа" бид нэгэн зэрэг хэлээд дараа нь үүнийгээ ойлгон инээлдэж орхилоо.Энэ удаа би түүний бугуйнд зүүж өгөөд гарнаас нь салаавчлан хөтлөөд худалдагч эгчид дахин баярлалаа хэмээн хэлээд явлаа.
"Одоо үнэхээр галзуу зүйл хийцгээе" хэмээн Сэүн нүдээ ирмэн хэлэх нь тэр.
"Юу?"
"Алив ээ" хэмээн гарыг минь тансаг рестораны зүг татах нь тэр.
"Сэүн,энэ хэтэрхий үнэтэй.Бид энийг хүчрэхгүй"би санаа зовон хэлэв.
"Хэд биднийг төлнө гэж хэлсэн юм?" тэрээр ёжтой инээмсэглэх аж.
"Юу?"
Тэр И Хэми,Жон Тэсүгийн хуримын хүлээн авалт гэсэн бичиг рүү заан толгой дохилоо.
Миний ам ангайн "Бид-..."
"Чи өмнө нь хуримын урилгагүй зочид гэж сонсож байгаагүй юу?"
"Бид хуримд оролцох хувцастай ч биш байна..." би сандран инээлээ.
Тэр бидний хувцас руу харлаа.Би сул подволктой шорт мөн пүүз өмссөн бол Сэүн жинстэй сорочкин цамц мөн найкын пүүз өмссөн байх аж.
"Бид сайхан харагдаж байна гэж бодож байна" хэмээн над руу мишээнэ.
Би үгүй хэмээн толгой сэгсэрсэн ч Сэүн биднийг рэсепшин руу дагуулсаар би түүнийг дагах аж.Эхэндээ хүмүүс биднийг ширтэж байсан хэсэг хормын дараа олон хүн ирсэн болохоор хэнд ч хамаа байсангүй.
Бид хэсэг зуур хамаатан садных нь хүмүүс шиг асуутанд дарагдаж байсан ч нөгөө талаас ихэнх хүмүүс биднийг хуриманд ийм хувцастай ирдэг бослого гаргагч хүүхдүүд шиг харах ажээ.
Бид хоол,уух зүйл авахаар яваад дараа нь мэдээж жаргалтай хосуудын дараа бүжгийн талбайд гарлаа.Би нүүрнээсээ инээмсэглэлээ арилгаж чадахгүй байв.Энэ хэзээ ч амьдралаа хийнэ гэж бодож байгаагүй зүйл.Зөвхөн Сэүн л намайг ийм галзуу зүйл хийхэд хүргэдэг бас би үнэхээр жаргалтай байна.
Бид бусад зочидтой хамт бүжгийн талбай дээр бүжиглэн Сэүн миний чихэнд юм шивнэнэ."Өнөө оройн сүйт бүсгүйн дургүй хүрч байгаа байх даа..."
"Яагаад тэгнэ гэж?"
"Чи энд байна..."
Би мишээн "Тэгээд?"
"Чи бол хамгийн үзэсгэлэн эмэгтэй.Хэн хатны дараа сүйт бүсгүйг анхаарах юм?"
Сэүн инээсээр,би ч бас инээх ажээ."Миний хатан..." би түүнийг чанга тэвэрсээр тэр ийнхүү шивнэнэ.
"Бид энийг хийж байгаад итгэж чадахгүй нь ээ"
"Итгэ ээ,үзэсгэлэн гоо минь" хэмээн Сэүн хэлээд уруул дээр минь үнслээ."Яагаад бид өөрсдийнхөө бал сард хөгжилдөж болохгүй гэж?" тэрээр ёжтой инээмсэглэх аж.
Би инээн толгой дохиод Сэүн намайг дахин нэг үнсээд бид ресторанаас гаран буудал руугаа гүйлээ.
-Гэгээ-
