53 страница13 июля 2016, 08:18

CHAPTER 47

-Гэгээ-

Бид идэх зүйлс авахаар дэлгүүр яваад эргэж ирэн гэрийн даалгавараа хийгээд орон дээр тааз ширтэн хэвтэнэ.Сэүний толгой миний өвөр дээр байх бөгөөд би хана налан сууж байлаа.

"Чи надад захирлын юу гэж хэлснийг хэлээгүй..." би түүний үсээр тоглон ийнхүү хэллээ.

Түүний нүд аниатай байх бөгөөд тэрээр миний гэдсэнд толгойгоо шигдэх аж.

"Ммм..."

"Захирал уурласан уу?"

Тэр хариулсангүй.Би түүний үсээр тоглохоо болин хүчтэй гэгч нь толгойг нь өврөөсөө түлхэж орхилоо.

"Аааауув" Тэрээр толгойгоо илэх ажээ.

Би хөлөө татаж аваад хариулсангүй.Сэүн толгойгоо илэхээ болин над руу эргээд "Хээе юу болсон юм?" хэмээн миний гарт хүрэх ажээ.

Би өөр тийшээ харан,түүний над руу харах харцыг мэдэрч байв.Намайг ойлгож ч амжаагүй байхад нулимс урсах нь тэр.

"Хээе хээе хонгор минь,би бүх зүйл зүгээр гэж хэлсэн биз дээ? " Сэүн миний нулимсыг арчсаар намайг тайвшруулна.Би түүн рүү эргэн,илүү их нулимс урсах нь тэр.

"Би мэднэ ээ гэхдээ би зүгээр л гайхаж байна..."

"Юу? юуг гайхаад байгаа юм?"

"Магадгүй энэ дохио байх.Энэ бүх асуудлууд тохиолдоод байгаа нь...магадгүй бид-" би ярисаар нулимс ам руу минь урсан орж ирж байлаа.

"Үгүй ээ,Ханна.Битгий хэл"

"Магадгүй бид хамтдаа-" миний дуу намдах ажээ.

"Үгүй ээ хонгор минь,үгүй.Бид энэ хол явсан биз дээ? бид энд ирэх гэж тэмцсэн.Битгий ингэж хэл,гуйя битгий ингэж хэл" Сэүн мөрнөөс минь татан тэврэв.Гэнэт бид доод чимээ гарахыг сонсон нэгнээсээ салан би нулимсаа арчлаа.

"Сэүн,хонгор минь чи гэртээ байна уу?" Хатагтай У-н хоолой байшингаар дүүрэн тарах аж.Бид нэгэн рүүгээ хараад орноос бослоо.Сэүн миний гарнаас барин би түүний гарыг атгана.Тэр над руу харж,гарыг минь атгах учир тэрээр анзаарсан байх.Би хурдхан шиг нулимсаа арчлаа.

"Сайн уу ээжээ" бид доошоо буусаар Сэүн тайван гэгч мэндэллээ.

"Чи зүгээр ү-" Сэүний ээж над руу харан "Ханна"

"Сайн байна уу хатагтай У?" намайг ийнхүү хэлэхэд ноён У Сэүний ээжийн араас гарч ирэн биднийг гайхшруулж орхилоо.Сэүний аав жаргалтай харагдсангүй.Биднийг шатныг төгсгөлд ирэхэд Сэүний ээж бидэн дээр ирэн гарнаас минь татаад "Ханна,яагаад бид гал тогоо орж болохгүй гэж?" хэмээн тэрээр нөхөр рүүгээ ийнхүү хэлэв.

Би Сэүн рүү харан түүний тайвшруулах нүдийг нь олж харлаа.Би түүний гарыг тавин Сэүний ээжийг даган явав.

Биднийг гал тогоонд ирэхэд би Сэүн болоод аавынх нь яриаг сонсохгүй байж чадсангүй.

"Тэд зүгээр л аав хүү хоёр шиг ярилцаж байгаа юм" Сэүний ээж хэлсэн ч хоолой нь тайван бус харин ч илүү санаа зовсон шинжтэй дуулдана.

"Энэ-" намайг асуулт асуух гэхэд тэдний хоолой чангаран намайг айлгаж орхилоо.

"Би таны мөрөөдлөөр амьдрах гэж хичээж ханалаа ааваа.Би Ханнад хайртай.Би хэзээ ч Намид сайн байгаагүй,энэ бүхэн таны толгойд л байсан" би Сэүний ийнхүү орилохыг сонсов.Би хурдхан шиг суудлаасаа босон тэдний зүг гүйлээ.

"Миний мөрөөдөл? энэ бүхэн чиний төлөө.Хэрвээ энэ чиний тэр хувийн багшаас чинь болоогүй бол чи бичлэгт гарч зодоонд оролцохгүй байсан юм.Энэ чамд яаж нөлөөлөхийг чи мэдэхгүй юу? Эдгээр зүйлс чинь ямар ч амьдралгүй азгүй амьтад,зэвүү хүргэм хүмүүст л зориулагдсан байдаг юм" Сэүний аавын дуу өндөрсөх ажээ.

"Мэдээж та мэднэ.Та өөрөө тийм хүн нь шүү дээ"

Гэнэт Сэүний аав түүний хацран дундуур нь алгадах нь тэр.Би цочирдон уулга алдан Сэүн хацраа барих ажээ.

"Үнэн өвдөж байгаа биз?" Сэүний ингэж хэлээд над руу ирэн гарнаас минь татах нь тэр.

"Алив Ханна"

Би эргэлзэж орхилоо.Би хийж байгаа зүйлдээ итгэлтэй биш байна.Хэрвээ тэр явах юм бол гэрээсээ зугтаж гарсан надаас ч дор болно"

"Сэүн"

"Явцгаая" Сэүн хэлээд намайг хаалга дагуулан явах нь тэр.

"Битгий яв,би чамтай дуусаагүй байна" хэмээн Сэүний аав ориллоо.

Би Сэүний ээж рүү харвал нүдэнд цочирдол бас айдас харагдана.Бид түүний гэрээс гаран машинд суулаа.

"Сэүн чи итгэлтэй байна уу? хэрвээ чи ингээ явбал-"

"Чи надад итгэж байгаа биз дээ?"

Би толгой дохин тэр над руу дөхөн духан дээр минь үнслээ.

"Сайн байна.Энэ л надад хэрэгтэй байсан юм" Сэүн ийнхүү хэлээд хөдөллөө.Одоо бидэнд явах газар байхгүй.

"Бид хаашаа явж байгаа юм?" би санаа зовохдоо асуув.Тэр хариулсангүй гэхдээ удалгүй бид буудалд ирлээ.

"Нэг өрөө" бид дотогш орон тэр ийнхүү хэллээ.Бид иж бүрэн өрөөнд орох ажээ.Би түүнийг баян гэдгийг мартчихаж,энэ баян залуусын зугтахдаа хийдэг зүйл гэж бодож байна.

Сэүн над руу харан инээмсэглээд "одооноос бид энд байна" хэмээн хэлээд орон дээр суулаа.Тэр намайг суу хэмээн ор руу зааж байв.

"Энэ галзуу юм аа Сэүн..."

"Намайг галзуу биш байхад уу хмм?"

Би энэ залууд үнэхээр их хайртай.

Би бууж өгөн түүн рүү очин энгэрт нь тэврүүллээ.Сэүн миний духан дээр үнсэв.Түүний утас дуугарсан ч бид үл тоох ажээ.

"Би хэзээ ч чамд бууж өгөхгүй.Хэн ч намайг чамд бууж өгөхөд хүргэж чадахгүй" хэмээн Сэүн чихэнд минь хэлэн,би түүнийхээ энгэрт улам гүн шигдэнэ.

Бид аюултайгаар дурлажээ.Гэхдээ би түүнтэй байхдаа санаа зовохгүй байна.

Харанхуй байна.Би юу ч харахгүй байна.Би алхаад л байгаа боловч энэ намайг хаашаа ч хөтлөхгүй байна....хэзээ ч дуусашгүй харанхуй.Гэнэт би ямар нэгэн зүйл дээр тээглэн өвдөглөн унах нь тэр.Нүүрээрээ газар унахгүйн тулд алгаараа ямар нэгэн нялцгай зүйл дээр дарав.Энд би бас надаар гүйх айдас төрөм мэдрэмж л байх аж.Амьсгал минь чангарна.Энэ юу вэ? би хаана байна аа? хэмээн өөрөөсөө асууна.Би секунд бүрээр илүү их сандарч байлаа.Гэнэт бага зэргийн дуу гарсан ч би ойлгосонгүй.Тэр дуу улам бүр чангарах ажээ.Эхлээд би тэр үгсийг ойлгохгүй байсан ч энэ үргэжлүүлэн ярьна.Би тусламж гуйж,ямар нэгэн зүйл хайж эргэн тойрноо харж байлаа.Тэгээд тэр дуу улам чангарав.

Энэ бүгд чиний буруу.Чи түүний амьдралыг сүйтгэсэн.Түүний амьдралаас гар.Тэрэнд чи хэрэггүй.Чи түүнийг хүртэх эрхгүй.

Би сандарч эхэллээ.Юу болоод байгаа юм бэ? Үгүй ээ,үгүй.Тэр дуу үргэлжлэх ажээ.Тэр хэзээ ч чамтай жаргалтай байхгүй,зайл.Хоолой уурлах ажээ.Тэр чамайг үзэн яддаг.Тэр үргэлж чамайг үзэн ядна Тэгээд удаанаар гэрэл харанхуйд орж ирэн,би нүдээ онийлгон гараа дарлаа.Гэрэл улам гэрэлтэн,өнөөх хоолой алж болж эхэллээ.Гэхдээ миний хамгийн сүүлд сонссон зүйл бол...Сэүн чамайг үзэн яддаг.Гэрэл өрөөг хангалттай гэрэлтүүлэн тэгээд л....би сэрлээ.

-Гэгээ-

53 страница13 июля 2016, 08:18